Европын холбоо Их Британи руу вакцин нийлүүлэхийг түр зогсооно

М.Төгөлдөр
2021/01/30

"The Independent”  мэдээллэхдээ Европын холбооны удирдлагууд “Pfizer”, “BioNTech” компаниудын вакцины экспортыг түр зогсоох яаралтай арга зам хайж байгаа юм байна.

Британи-Шведийн хамтарсан “AstraZeneca” компанийн эхлүүлсэн “Вакцины дайн”-ы улмаас ийм арга хэмжээ авахаар шийджээ. Тус компани нь Европын холбоо руу вакцин нийлүүлэхээ элдэв шалтаг тоочин хойшлуулж эхэлсэн атлаа Их Британи руу вакцин олон тоогоор гаргасан хэвээр байсан юм. Тайлбар шаардахад Их Британи нь Европын холбооноос урьтаж захиалга өгсөн болохоор нийлүүлж байгаа хэмээжээ. Мөн компанийн Ерөнхий захирал Паскаль Сорио мэдэгдэл хийж, Европын холбоонд зориулагдсан вакциныг гуравдагч улс руу зараагүй гэж мэдэгдсэн байна.

Гэвч Европын холбооны удирдлага ийм тайлбар хүлээн аваагүй бололтой. Европын холбооны Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель нь Европын холбооны комиссын тэргүүн Урсула фон дер Лайенд хандан “Pfizer”, “BioNTech” болон бусад компаниудын үйлдвэрлэсэн вакциныг Европын холбооны гишүүн бус улсуудад худалдах, нийлүүлэхийг яаралтай түр зогсоох тухай мэдэгдэл явуулсан байна. 

“Politico” сонины мэдээлж буйгаар бол Европын холбооны удирдлагууд корона вирусийн эсрэг вакцины экспортыг хориглох төлөвлөгөөг хэдийн гаргачихсан. Гаалийнхан Европын холбооны тусгай зөвшөөрөлгүйгээр вакциныг гадагш гаргахгүй байх тушаал авсан. Корона вирусийн вакциныг гадагш гаргахыг хүсэж байгаа компаниуд нь эхлээд Европын холбооны захиалгыг биелүүлж, хангалттай тооны вакцин нийлүүлэх ёстой юм байна. Ийм арга хэмжээг эхлүүлэх зөвшөөрлийг өнөөдөр албан ёсоор баталж магадгүй гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19