МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хандан: “Та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод зургаан сар ажилласныхаа дараа дахин томилогдлоо. Өнгөрсөн хугацаанд яамныхаа ажилтай сайн танилцсан байх. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бол ард иргэдтэй тулж ажилладаг. Энэ салбар өөрөө эмзэг салбар. Зургаан сар гэдэг бол богино хугацаа биш. Таны зүгээс шинэлэг санаачилгууд гаргаж ажиллахыг хүсье. Битгий их улстөржөөрэй. Ерөнхийлөгчийн хаалга нээлттэй шүү. Асууж ярих зүйл байвал дуртай цагтаа орж ирээд ярьж байгаарай. Амжилт хүсье” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна