"Насны хишиг", "Эхийн алдар" одонтой эхчүүдийн тэтгэмжийг 02 сарын 09-нд олгоно

М.Төгөлдөр
2021/02/06

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сарын 10-ны өдрөөс “Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг олгоно гэж мэдээлж байсан тэгвэл дээрх төрлийн үйлчилгээ авдаг иргэдийн мөнгө 2 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн олгогдох аж. Энэ төрлийн тэтгэмж авдаг ахмад настан болон эхчүүд И-халамж цахим сайт руу орж арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлэх шаардлагатай юм. Өнөөдрийн байдлаар “Насны хишиг”-ийн үйлчилгээг авдаг ахмадын 80 хувь нь харилцах банкны дансаа бүртгүүлсэн байгаа бөгөөд сар шинийн баярын өмнө халамжийн 6 төрлийн үйлчилгээ авдаг иргэд И-халамж цахим сайтад дансаа холбох шаардлагатай байгаа юм. Иргэд дансаа үнэн зөв холбосноор халамжийн мөнгө дансанд нь бүрэн орох бөгөөд бүртгүүлэхийн тулд иргэд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр ирэх албагүй, И халамж.мн сайт руу орж цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж тэтгэмж авах банкны нэрээ бичээд тэтгэмж авах хүсэлтээ гаргахад л болох аж. Иргэдийн данс холболтын ажлыг аймаг, орон нутагт Халамжийн хэлтсээр дамжуулан хийж байна. Ингэхдээ аймаг, сум, орон нутагт оршин суугаа иргэд утсаар холбогдох юм уу, өөрийн биеэр ирж бүртгүүлж болох юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19