Э.Эрдэнэбаатар: Тухайн орон нутгаас нэр нь ирсэн иргэд хувийн унаагаараа явж болно

М.Төгөлдөр
2021/02/06

НОК-ын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатараас орон нутгийн иргэдийн  нутаг  буцаахтай холбоотой цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

– Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг  сар шинийн баяраас  өмнө нутаг буцаах ажлыг зохион байгуулна.  Энэ талаар мэдээлэл  өгөхгүй юу? 

-УОК-ын даргаас чиглэл ирсэн. Өчигдрөөс эхлэн орон нутгийн хаягтай иргэдийг Улаанбаатараас гаргах ажлыг зохион байгуулж байна. Тухайн аймгийн Онцгой комиссоос ирсэн бичгийг үндэслэж, иргэдийг хотоос гаргах ажлыг нийслэлд зохион байгуулж байна. Орон нутаг руугаа буцах хүсэлтэй Улаанбаатар хотод байгаа иргэд аймгийнхаа Онцгой комиссын Шуурхай штабт хотоос гарах хүсэлтээ гаргах ёстой. Ингээд аймгийн Шуурхай штабаас Нийслэлийн онцгой комисс руу тухайн иргэдийн нэрийг ирүүлнэ. Нэр нь ирсэн иргэн PCR шинжилгээ өгсөн тохиолдолд шалган нэвтрүүлэх товчоогоор хотоос гарах юм. 

-Хувийн унаагаар орон нутаг руу гарч болох уу?

-PCR шинжилгээ өгсөн, тухайн орон нутгаас нэр нь ирсэн иргэд хувийн  унаагаараа явж болно. 

– Нутаг руугаа буцах иргэдийг PCR шинжилгээнд хэрхэн хамруулах вэ. Мөн орон буцах хүсэлтээ аймгийнхаа онцгой комисст яаж гаргах вэ?

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд бүх аймаг, сум, дүүргийн хэмжээнд Шуурхай штаб ажиллаж байгаа. Эдгээр шуурхай штаб руу бичгээр болон и-мэйл хаягаар санал, хүсэлтээ ирүүлж болно. Аймаг, орон нутаг нь иргэдийнхээ хүсэлтийг нэгтгээд, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб руу ирүүлэх юм.  Бид ирсэн мэдээллийг тухай бүр Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод руу хүргүүлж байна. Мөн орон нутгаас ирсэн нэрсийн дагуу PCR шинжилгээнд иргэдийг хамруулна. Нийслэл хотын хэмжээнд 30 шинжилгээний цэгээр дамжуулж PCR шинжилгээнд иргэд хамрагдана. Нэмэлтээр шинжилгээний цэг ажуллуулах талаар судалж байна.

-Орон нутаг руу очсон иргэд гэрийн тусгаарлалтад байх уу?

-Тийм. Гэрийн тусгаарлалтад байх үүргээ иргэд заавал биелүүлэх учиртай.

-Энэ ажлыг ямар  хугацаанд зохион байгуулах вэ?

-Энэ сарын 4-9-ний өдрийг дуустал орон нутгийн  иргэдийг  хүсэлтийнх нь дагуу нутаг  буцаах  ажлыг  зохион байгуулна. 

-Орон нутаг руу зорчих хүсэлттэй иргэдэд зөвлөгөө, заавар өгч байгаа утас болон цахим хаяг байна уу?

-НОК-ын Шуурхай штабын 11321731, 11324207 дугаарын утсаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19