Говь-Алтайн иргэд нэгдэн “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төсөл хэрэгжүүлнэ

М.Төгөлдөр
2021/02/06

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг Нярайн амьсгалын аппараттай болгож, Алтай хотод өсвөрийн тамирчдын Спорт сургалтын төв барьж байгуулах зорилго бүхий “Сэтгэлийн хүчээ Ирээдүйд” төслийг Говь-Алтай аймгийн бөхчүүдийн “Хантайшир” дэвжээ, тус аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооны залуус санаачилж, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэйгөө хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлжээ.

Нутгийнхаа хүүхэд багачуудын эрүүл саруул өсөж, торних боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан уг төслийг Говь-Алтайгаас гаралтай шилдэг компани, хувь хүмүүс дэмжиж, бодит ажил болгохоо илэрхийлсэн байна. Алтай нутгийнхан сэтгэлийн хүчээ ирээдүй үеийнхээ сайн сайнхны төлөө зориулж байгаа нь үлгэрлүүштэй үйл ажиллагаа болжээ.

Дашрамд дурдахад “Хантайшир” бөхийн дэвжээ 2016 онд Улаанбаатар хот дахь Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт 5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандивлаж байсан бол “Ирээдүй-Алтай” холбоо нь 2019 онд “Цагийн зөрүү” форумын орлогоо аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн Нярайн тасгийн тохижилтод өгч байсан гэнэ. “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төсөл нь дээрх ажлуудын үргэлжлэл гэж зохион байгуулагчид нь хэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19