Б.Баатархүү: Талийгаачдын амь насаа алдсан хэргийг шалгаж байгаа, шаардлагатай тохиолдолд олон нийтэд мэдээлнэ

М.Төгөлдөр
2021/02/08

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нөхөж баршгүй гарз тохиож Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тамирчин И, "Отгонтэнгэр Их Сургууль"-ийн сагсан бөмбөгийн тоглогч Ц нар зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гарсан юм. 

Уг хэргийн талаар ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэхдээ: БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад 2021.02.07-ны шөнийн 03:00 цагт ирсэн. 23 настай Ц гаднын нөлөөтэй, 20 настай И өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдож байгаа юм. Уг хэргийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар ташаа мэдээлэл их явж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагаар явсан мэдээлэл Цагдаагийн байгууллагаас алдагдсан байж болно. Талийгаачдын амь насаа алдсан шалтгаан шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдоно. Шүүх шинжилгээний дүгнэлт 21 хоногийн дараа гарна. Цагдаагийн байгууллага уг хэрэгт хэрэг бүртгэл нээгээд явж байгаа, хэргийг хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэнэ. Хэрвээ шаардлагатай тохиолдолд прокурорын зөвршөөлтэйгээр олон нийтэд мэдээлэх болно гэж мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19