Өнөөдөр /2021.02.17/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан сургалтын асуудалтай холбоотой зарим асуудлыг хэлэлцүүлэхээр болсон. Үүнд: “Нэг өрх - нэг шинжилгээ” арга хэмжээний дүнд анализ хийж сонголттойгоор танхимаар хичээллэх боломж олгох, орон нутгийн ЕБС-г танхимаар хичээлүүлж эхлэх, цэцэрлэг болон их, дээд сургуулийн хичээл танхимаар оруулахгүй байх зэрэг шийдлүүдийг танилцуулахаар болсноо мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна