"ДЦС-III" ТӨХК Туул голд үнстэй ус цутгасан асуудлыг Экологийн цагдаагийн алба шалгаж эхэлсэн байна. Өнөөдөр /2021.02.17/ НМХГ, НБОГ, Усны газар, ТГСГЗахиргаа зэрэг холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллаж хууль бус үйл ажиллагааг зогсоосон ба дээж авч шинжилгээнд өгсөн юм. Хэрвээ химийн хортой бодис илэрвэл уг үйл ажиллагааг явуулсан этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцож, эрүүгийн хэрэг үүсгэх юм байна. Лаборотарийн шинжилгээний дүгнэлт гурав хоногийн дараа гарах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна