Өнөөдөр /2021.02.20/ Улсын Онцгой Комисс шуурхай хуралдана. Хурлаар гамшгийн зэрэглэлийг бууруулах тухай болон бэлэн байдлын зэрэг буурсантай холбоотой журмыг танилцуулах аж.
Хоёрдугаар сарын 23-наас эхлэн олон нийт энгийн амьдралын хэв маягт орж эхлэх тул өнгөрсөн хугацаанд өрхүүдээ шинжилгээнд хамруулсан учир иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй гэдгийг Улсын Онцгой Комиссын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлж байна.