5 настай охиныг дайрсан Б өмгөөлөгчөө сольсон гэдэг шалтгаанаар шүүх хурал дахин хойшлогдлоо

М.Төгөлдөр
2021/03/24

Явган хүний гарцаар гарч явсан таван настай охиныг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг өнгөрөгч оны аравдугаар сарын 05-ны өдөр гарч байсан юм. 

Тодруулбал, 16:48 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явган хүний гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б явган зорчигч Б, О нарыг мөргөсөн юм. Ослын улмаас 9 настай, эрэгтэй О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б амь нас алдсан байдаг. 

Хэдийгээр уг үйл явдлаас хойш таван сарын хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл уг хэргийн шүүх хурал хойшилсоор байгаа юм. Өнөөдөр /2021.03.24/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б-н гэм буруутай эсэхийн шүүх хурал болох байсан ч шүүгдэгч Б нь хоёр өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийн шүүх хурал давхцсан, хэргийн материалтай танилцана гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ өгсөн учир гэм буруугийн шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо.

Харин шүүхээс шүүгдэгч Б-г дахин шүүх хурлыг хойшлуулах хүсэлт өгвөл шүүгдэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах болно гэдгийг сануулсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 12 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 16 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 17 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 17 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 17 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 19 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 20 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 21 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 22 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 22 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр