Ерөнхийлөгч В.Путин Монголын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзахаас татгалзжээ

М.Төгөлдөр
2021/04/02

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-д албан ёсны айлчлал хийх хүсэлт гаргасан ч татгалзсан тухай мэдээлэл ОХУ-ын хэвлэлд нийтлэгджээ. Үүнийг орчуулбал: 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар 2020 оны 11 сараас хойш ОХУ-д албан ёсны айлчлал хийх хүсэлтийг манай гадаад хэргийн яаманд удаа дараа тавьжээ. Гадаад яамны зүгээс хүсэлтийг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлж байгаа ч тамгын газрын зүгээс тоймтой хариу өгөхгүй байгаа аж.

Хариу хүлээж цөхөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир ЕТГ-ын дарга А.В.Вайнод айлчлалын асуудлаар албан захидал хүргүүлсэн боловч одоогоор манай талаас тодорхой хариу аваагүй аж.

Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулахад 2018 оны 12 сард хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалаар хоёр тал гол асуудлуудаа тохиролцсон учраас ОХУ-ын ерөнхийлөгч Монголын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах шаардлагагүй гэсэн байр суурийг гадаад хэргийн сайд Лавров Монголын гадаад хэргийн сайдтай утсаар ярих үедээ илэрхийлсэн байна.

Монгол Улсад энэ оны 6 дугаар сард ерөнхийлөгчийн сонгууль болох ба одоогийн ерөнхийлөгч Баттулга Халтмаа өрсөлдөхөө зарлаад байгаа. Харин түүнийг анх дэвшүүлсэн Ардчилсан намын дарга Эрдэнэ Содномзундуй хэвлэлд өгсөн ярилцлагадаа одоогийн ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагыг хувийн зорилгоор ашигладаг, өөрт нь болон охинд нь эрүүгийн хэрэг үүсгэн дарамталсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй гэх шалтгаанаар намаасаа дахин нэр дэвшүүлэх боломжгүй гэж зарласан. Мөн 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэсэн маргаан Үндсэн хуулийн цэц дээр нь өрнөж байгаа юм байна.

Баттулга Халтмаа нь 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улс төрчдийг гадаад улсад данс, компанитай байхыг хорьж, гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирэн иргэдэд тараана гэх амлалт өгөн сонгогдсон. Гэтэл өнгөрсөн оны сүүлээр түүний зүүн өмнөд Ази дахь нууц компаниудын баримт, гадныханд зарсан олон тооны ашигт малтмалын ордуудын наймаа илэрч, олны дунд шуугиан тариад байгаа аж.

Мэргэжилтнүүдийн зүгээс Халтмаа Баттулгын энэ мэт мухардмал байдал нь түүний ОХУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалын хувь заяанд нөлөөлж байгаа гэж үзэж байна.

Эх сурвалж: https://cont.ws/@konstant.pav/...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20