ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү Коронавирусний халдвар авч, эмчлүүлээд гарсан байна.
Д.Нямхүү нь ХӨСҮТ-д 1997 оноос эхлэн ажилласан бөгөөд 2007 онд сонгон шалгаруулалтад нь тэнцэн тус төвийн захирлаар томилогдож байжээ.
Түүнийг нэгдүгээр сарын 19-нд "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаасаа чөлөөлсөн юм.