Автомашиндаа төрөх гэж байсан эмэгтэйд дуудлаганд явж байсан эмч тусламж үзүүлж, хүүг эсэн мэнд эх барьж авчээ

М.Төгөлдөр
2021/04/15

Өчигдөр /2021.04.14/ орой хотын төвөөс 20 гаруй км зайтай Тахилтын эцэст дуудлагаар явж байсан Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн дуудлагын их эмч Г.Энхцогт 3 кг жинтэй хүүг эсэн мэнд эх барьж авсан байна.  

Тодруулбал, Тахилтын эцэст нэгэн автомашин дохиогоо өгөн, гэрлээ анивчуулан тусламж хүсч зогссон байжээ. Их эмч Г.Энхцогт автомашинаасаа буун тусламж хүссэн иргэд рүү очиход жирэмсэн эмэгтэй ихэд сандарч, хүүхдийнх нь толгой цухуйн төрөлт явагдаж байсан гэнэ. Харин эмэгтэйд цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлж түргэний авто машиндаа оруулж, эсэн мэнд эх барьж авснаар 3 кг жинтэй хүү хорвоод мэндэлжээ. 

Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн, харьяа дүүргийн төрөх эмнэлэгт хүргэгдсэн байна. Эрдэнэт хүний амийг аварч, авралын гараа сунгадаг эмч, эмнэлэгийн ажилчид, яаралтай түргэн тусламжийн баг хамт олонд ажил хөдөлмөрийн амжилт хүсье. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20