Салбарын сайд Л.Халтар Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204км авто замын ажлын явцтай танилцлаа

М.Төгөлдөр
2021/04/16

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй албаныхан Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204км авто замын ажлын явцтай өнөөдөр /2021.04.16/ танилцлаа.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй 2 эгнээ авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг 5 багцад хуваасан. Тавдугаар багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.7км авто замын ажлыг БНХАУ-ын Чайна Жео-Инженеринг компани гүйцэтгэж байгаа юм. Энэ оны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэж байна.

Салбарын сайд газар дээр нь ажиллах үеэрээ шинээр баригдаж буй авто замын суурийн бат бөхийн нягтыг шалгаж үзэхэд хуурай үеийн нягт нь 98 хувьтай байв. Энэ нь техникийн шаардлагад нийцсэн үзүүлэлт юм байна. Тухайн багц дээр өнгөрсөн жил 18 км замын хучилтыг хийсэн. Үлдсэн замын хучилтын суурийн ажлыг дуусган 7 дугаар сарын нэгэн гэхэд хоёр эгнээ замыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөх үүргийг салбарын сайд өгсөн юм.

Харин Европын сэргээн босголтын хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа 2 дахь ээлжийн 2 эгнээ замын ажил Дархан-Уул аймагт 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 10 хувьтай байна.

Замын ажлуудыг эрчимжүүлэх, хяналтыг сайжруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд гүйцэтгэгч компани болон хяналтын ажлын хэсэгт үүрэг болгосон юм.

Авто замын ажилтай холбогдуулан орон нутгийн зүгээс чулуун кареруудыг гаргаж өгөх, замыг чөлөөлөх зэрэг гүйцэтгэгч компанийг ажлаа явуулахад шаардлагтай бүх боломж нөхцөлийг ханган өгсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 23 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 23 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20