Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгаар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 18-20м/с-ийн хүчтэй цасан шуурга шуурлаа. Шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг малчин өрхүүдээс 7 айлын 10 хүн сураггүй болж хилийн 0184 дүгээр ангийн хилчид18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэдийг эсэн мэнд олоод байна.
Мөн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж улсын хилд тулсан нийт 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдэд учирч болох 2 тэрбум орчим төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна