Монгол-Япон эмнэлэгт "Ковид-19"-н хүнд, хүндэвтэр өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх 74 ор бэлтгэжээ

М.Төгөлдөр
2021/04/18

Өнөөдрөөс Монгол-Япон эмнэлэгт ковид-19 өвчтөн хүлээн авч эхэлсэн. Тус эмнэлэг 74 ор бэлтгэж хүндэвтэр, хүнд хүмүүсийг авна. Өнөөдрийн хувьд 30 гаруй хүнийг авч эмчилгээ эхэлсэн байна. Тус эмнэлэгт Эрүүл мэндийн сайд С.Энхболд очиж хүчилтөрөгчийн аппарат суурилуулж эхэлсэн эсэхийг шалгасан байна. 

Мөн АШУҮИС-ийн оюутны байранд 450 орчим хүн авах бэлтгэл ажлын явцыг шалгаж зохих үүрэг чиглэлийг өгчээ. Баянгол дүүргийн хувьд тандалт хариу арга хэмжээний багийн байрлах байраа шийдвэрлэж, бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусгасан байна. Мөн ахмадын эмнэлэгтээ 100 ор гаргаж ковид-19 өвчтөн авахаар төлөвлөж байгаа аж. Эмнэлэгт хүчилтөрөгчийн хангамжтай 6 ор бэлдсэн байна. Нэмж 4 ор бэлтгэхийг салбарын сайд үүрэг болгож шаардлагатай зардлыг шийджээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20