Маргааш өглөө иргэн бүрийн гар утсанд "Covid-19 ERSDEL" системийг хэрхэн ашиглах заавар очно

М.Төгөлдөр
2021/04/18

Маргааш өглөө 7 цагт та бүхэнд Notification ирнэ. Apple, Google компаниудын хамтран хөгжүүлсэн технологийг авч Монголын нөхцөлд тохируулан хөгжүүлэлт хийсэн Ковид 19-Эрсдэл систем ашиглалтад ороход бэлэн боллоо. Энэ систем нь хавьтлыг найдвартай тодорхойлж чаддаг бөгөөд үүнээс илүү төгс шийдэл дэлхийд хараахан гараагүй байна.

Давуу тал:
1. Иргэдийн хувийн болон байршлын мэдээлэл авахгүй, хадгалахгүй
2. Хэрэглэхэд төвөггүй
3. Ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой
4. Маш хурдан
5. Цаанаа ямар ч ДАТА цуглуулахгүй
6. Цагдаа, эмнэлэг оролцохгүй
7. Иргэний үүргээ биелүүлж ганцхан Bluetooth-ээ л асаасан байхад болно.

Ажиллах зарчим:
1. Bluetooth-ээ асааж, тохиргоо хийсэн бүх хүмүүс бие биендээ 2 метр ойртоход нэгнийгээ бүртгэж нууцлал бүхий код солилцдог.
2. Иргэн “Эерэг” гарсан тохиолдолд Google-с мессежээр ирсэн кодыг ашиглан тухайн программд өөрийгөө бүртгэнэ. Зөвхөн иргэдийн утас өөр хоорондоо нууцлал бүхий код солилцож дараа нь ойрын хавьтал болсон тохиолдолд тэдгээр хүмүүст энэ тухай Notification очдог.
3. Notification авсан тухайн хүн гар утсан дээрээ товч асуумж бөглөж өөрийгөө тусгаарлах эсвэл эмнэлгийн байгууллагад хандах эсэхээ өөрөө шийддэг.

Өөрөөр хэлбэл иргэд өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа хамгийн шилдэг шийдэл юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 3 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20