Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.4.21) эхэллээ. Коронавируст халдварт цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах юм байна.
Мөн “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар, мөн "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хэрэгжилт, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явц, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна