Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа үйл ажиллагааг таслан зогсоожээ

М.Төгөлдөр
Өчигдөр

Экологийн цагдаагийн албанаас энэ оны 04 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ажилласан байна. 

Тус албанаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт 2020 онд 3, энэ онд 1 удаа хяналт шалгалтаар ажиллаж нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан боловч хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 3 аж ахуйн нэгж, 4 нөхөрлөл, 29 иргэнийг шалгаж үйл ажиллагаандаа ашиглаж байсан экскаватор 24, ачааны автомашин 17, ковш 4, алт угаах төхөөрөмж 18 лацдаж шалгалтын ажиллагааг явуулж байсан юм.

Энэ удаагийн хяналт шалгалтыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 17 дугаар тогтоолын 3, 2019 оны 355 дугаар тогтоолын 1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилготой зохион байгуулахад гэмт хэргийн шинжтэй 7, зөрчлийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлэн “Ялбаг” гэх газарт хууль бусаар байршуулсан экскаватор 20, ковш 7, ачааны машин 4, алт угаах төхөөрөмж 12, “Харганат” гэх газарт экскаватор 9, ковш 6, алт угаах төхөөрөмж 2, “Өлөнт” гэх газарт экскаватор 7, ковш 3, “Хорийн даваа” гэх газарт экскаватор 10, алт угаах төхөөрөмж 2 нийт 82 техник хэрэгслийг ууланд нуусан болон нутгийн иргэдийн гадна байрлуулсан байсныг бүртгэлжүүлж 5 хэсэг газарт нэгтгэн байрлуулж, 77 техник хэрэгслийн эзэмшигчийг тогтоож, тус аймаг дахь цагдаагийн газрын дарга, сумын удирдлагад уулнаас татан буулгах, дахин хууль бусаар ашигт малтмал олборлуулахгүй байх арга хэмжээг авч хуулийн дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20