Хөл хорио тогтоосноос хойш 11528 иргэн орон нутаг руу зорчсон

М.Төгөлдөр
2021/04/23

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.  

-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ?

-Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Тавантолгой, Налайх дүүрэгт байрлах дөрөвдүгээр зөрлөг, Элстэйн шалган нэвтрүүлэх товчоо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа. Сүүлийн нэг хоногт нийслэл хот руу 504 тээврийн хэрэгслээр 774 зорчигч нэвтэрсэн. Тодруулбал, эмнэлэг, эрүүл мэндийн шалтгаанаар 77 тээврийн хэрэгслээр 152 зорчигч, ар гэрийн гачигдлаар 47 тээврийн хэрэгслээр 93 зорчигч, хүнс шатахуун тээвэрлэлт гэсэн шалтгаанаар 380 тээврийн хэрэгслээр 529 зорчигч нэвтэрсэн байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш давхардсан тоогоор 11481 тээврийн хэрэгслээр 51440 зорчигч зорчлоо.

-Орон нутаг руу зорчих хөдөлгөөн ямар байна вэ?

-Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд мөн хяналт тавин ажиллаж байгаа. 531 тээврийн хэрэгслээр 829 зорчигч нийслэл хотоос гарсан. Эрүүл мэндийн шалтгаанаар 70 тээврийн хэрэгслээр 129 зорчигч, ар гэрийн гачигдлаар 51 тээврийн хэрэгслээр 110 зорчигч, хүнс, шатахуун тээврийн шалтгаанаар 381 тээврийн хэрэгслээр 536 зорчигч тус тус гарсан. Дөрөвдүгээр сарын 10-наас хойш 6714 тээврийн хэрэгслээр 11528 иргэн хөдөө, орон нутаг руу зорчсон байна. Орон нутаг руу гарч байгаа хөдөлгөөнийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хянан ажиллаж байгаа. Мөн баталгаат бус 32 чиглэлд Тээврийн цагдаагийн алба Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Авто эргүүлийн чиглэлээр 130 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. НОК-ын Шуурхай штабын лавлах дугаарт хөдөө, орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд их ханддаг. Бид санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж байгаа. Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу явахдаа зайлшгүй тохиолдол буюу ар гэрийн гачигдал, буяны ажил, шатахуун, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, газар тариалан, бүтээн байгуулалтын чиглэлээр ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахдаа заавал ПСР шинжилгээ өгч, тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч байгааг иргэддээ анхааруулъя.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20