Дархлаажуулалтын эхний тунд Монгол Улсын хэмжээнд нэг сая иргэн хамрагдаад байна. Ингэснээр зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 50% вакцины I тунд хамруулаад байна.
2021.05.03-ны 15:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 39.352 иргэнийг “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан байна.
Дархлаажуулалтын суурин 111 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 319 багийн 2406 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж I тунд 22.719, II тунд 16.633 иргэнийг дархлаажуулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна