Тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээг нээх шаардлагад давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүсд нээлттэй байхаар журамлагдаж буйг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
УОК-оос гаргаж буй хөл хорионы дараа дагаж мөрдөх журамд халдварын тоо өсөх эрсдэлтэй тул зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх саналыг гаргасан. Цаашдаа халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх санал гаргажээ. Саналыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэр гаргах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна