Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгах шийдвэр гаргажээ.
Н.Түвшинбаяр нь өөрийн найз, улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан билээ. Энэ тухай бид өмнө нь мэдээлэлж байсан. Энэ хэрэгт Н.Түвшинбаярыг сэжигтнээр татан баривчилсан бөгөөд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр саатуулсан байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна