2021/05/10
USD 2,811

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна

Н.Сумъяасүрэн
2021/05/05

ЗГ: Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар боллоо. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгов.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарчээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.90.161
анхнаас нь маш зөв технолгитой хамгаалал сайтай барихаа томчууд мэдэж байгаа байлгүй дээ химийн үйлдвэр сайхан ч маш аюултай Орос Сибирьт хаягдсан үйлдвэрээ хоргүйжүүлэх маш мөнгө гаргаж байгааг харж байна
Хариулах
103.57.93.48
Маш зөв дөө. Ингэж байж улс хөгждөн юм. Нүүрс ухаж, зарж мөнгө олж чадахаа удахгүй болино
Хариулах
139.5.219.210
хэр хортойг ойлгож байгаа юу \
Хариулах
202.126.89.78
Tom buteen baiguulalt nen chuhal amjilt
Хариулах
103.229.120.127
Комунист
Хариулах
202.126.90.73
Дэмжиж бн маш хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй шдээ.
Хариулах