ЭСЯ:Спутник V вакцины нийлүүлэлттэй холбоотой улс төрийн шинжтэй ямар нэг саад тотгор байхгүй

Б.Хонгорзул
2021/05/06

Коронавируст халдварын эсрэг үйлчлэл тогтоох шинж чанараараа дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрөгдөж бүртгэгдээд байгаа “Спутник V” вакциныг манай Эрүүл мэндийн яам хэрэглэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргаснаас хойш Монголын талын эрх бүхий байгууллагууд ОХУ-ын төр, засгийн байгууллагууд, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сантай байнгын холбоотой ажиллаж, уг вакцины 1 сая тунг худалдан авч Монголд нийлүүлэх тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сантай гэрээ байгуулан, энэ тохиролцооны дагуу эхний ээлжийн 20000 тун вакцин, манай холбогдох аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу мөн 20000 тун вакцин 4 дүгээр сарын 30-ны өдөр ачигдсан болно.

Энэхүү тохиролцооны дагуу талууд дараачийн ээлжийн нийлүүлэлтийн хуваарийг харилцан зөвшилцөж байгаа бөгөөд гэрээг тасалдуулах гэсэн ямарваа нэг санаатай болон санамсаргүй үйлдэл хэлэлцэн тохирогч аль ч талаас гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй утсаар ярихдаа, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд хандсан албан захидалдаа “Спутник V” вакцины нийлүүлэлтийг түргэвчлэх талаар тусгайлан хүсэлт тавьж, манай талын хүсэлтийг ОХУ-ын төр, засгийн удирдлагын түвшинд ойлгон хүлээн авсан болно.

Иймд “Спутник V” вакцины нийлүүлэлттэй холбоотой улс төрийн шинжтэй ямар нэг саад тотгор байхгүй бөгөөд уг вакцины өндөр эрэлт, үйлдвэрлэлийн боломжтой холбоотой техникийн түр зуурын бэрхшээл гарч байгааг Монголын олон нийт ойлгож байгаа гэж найдаж байна.

“Спутник V” вакцин худалдах, худалдан авах хоёр талын гэрээний биелэлтийг хангуулахад манай Элчин сайдын яам өдөр тутам анхаарч, өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авч, үүргийн дагуу Төвийг мэдээллээр тухай бүр ханган ажиллаж байгааг сонордуулъя.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19