Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн BBIBP-CorV Вероцелл вакциныг бүртгэж онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад оруулснаа мэдэгдлээ.
Өмнө нь ДЭМБ-аас Pfizer / BioNTech, AstraZeneca, AstraZeneca-SKBio, Johnson & Johnson, Modernа зэрэг вакцины аюулгүй байдал, үр дүн, чанарыг баталгаажуулсан билээ.
Ковид-19 цар тахлын эсрэг бүх вакцин энэхүү хязгаарлагдмал зөвшөөрлийн дагуу хийгдэж байгаа бөгөөд одооноос Веросэлл вакцин “Ковакс” хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн бүхий л улсуудад хэрэглэгдэнэ.
Мөн ДЭМБ Синофарм вакцины үйлдвэрлэлийн байгууламжид газар дээр нь очиж шалгалт хийсэн гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна