ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу коронавирусийн эсрэг вакцины эхний тун хийлгэсэн болон вакцинд огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс вакцинд хамрагдана.
Коронавирусийн эсрэг вакцинд огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс батлагдсан өдрөөс 21 хоногийн дараа вакцины эхний тундаа хамрагдана. Харин вакцины нэгдүгээр тунгаа хийлгэснийхээ дараа халдвар аваад эдгэрсэн хүмүүс халдвар батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа вакцины хоёрдугаар тунгаа хийлгэнэ
Харин бүрэн тунгаа аваад коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдахгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна