Путин Байден хоёрын хэн нь илүү цалинтай вэ?

Н.Сумъяасүрэн
2021/05/17

Ираны “Donya-e Eqtesad”  сонин дэлхийн удирдагч нарын цалин хөлсийг сонирхон тодруулжээ. Корона вирусийн цар тахлын талаар бүгд л хүндхэн байдалд байгаа ийм үед төрийн тэргүүн хэдий хэмжээний цалин авдаг нь хүмүүсийн анхаарлыг аяндаа татаж байгаа юм байна. Албан ёсоор цалин авдаг зарим төрийн тэргүүний цалингийн хэмжээ тэнгэрт хадсан өндөр гэж болохоор бол яагаад ч гуравдугаар зэргийнх гэж хэлэхээргүй зарим улсын төрийн тэргүүний цалин дэндүү бага байдаг юм байна. 

  Гэхдээ энэхүү статистик харьцангуй гэдгийг “Donya-e Eqtesad” сонин уншигчдадаа анхааруулжээ. Яагаад гэвэл албан ёсоор бага орлоготой зарим төрийн тэргүүний албан бус орлого нь “аймшигтай” их байх гэх мэт зүйл ажиглагдсан.  

Их Британи

Европын хамгийн нөлөө бүхий орны нэг төрийн тэргүүний суудалд Борис Жонсон 2019 оны долоодугаар сарын 24-нд заларсан. Түүний жилийн цалин нь 190 мянган доллар. Жонсон цалингийн хэмжээндээ сэтгэл дундуур байдаг бөгөөд энэ тухайгаа нэг бус удаа ил тод хэлж байсныг “The National” сайт дурджээ.  

ОХУ

Европын төдийгүй Евразийн хамгийн хүчирхэг нэг гүрний албан ёсны цалин ба албан бус орлогын талаар элдэв цуу асар их. Эдний дунд дунд үнэний ортой мэдээлэл байхад бас сонгуулийн өмнө, ээдрээтэй үед гарч ирж харлуулчхаад бусад үед сураггүй болдог мэдээлэл ч байна.  

Ямартаа ч Путины жилийн цалин 112 мянган доллар. Нөхөр Путин цалингийн хэмжээндээ сэтгэл хангалуун эсэх нь мэдэгддэггүй, яагаад гэвэл тэр өөрөө иймэрхүү сэдвээр яриа өрнүүлдэггүй.    

БНХАУ

Евразийн хавтгайн өөр нэг хүчирхэг удирдагч дэлхийн хамгийн том Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жинтао энэ суудалдаа 2012 онд суусан. Гэхдээ энэ бол намын албан тушаал бөгөөд Ху дарга БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн Тэргүүлэгч гэсэн төрийн албан тушаалд удалгүй давхар сонгогдсон. 

  Тэргүүлэгчийн жилийн цалин 22 мянган доллар. Хятадаас хол зөрүүтэй буурай зарим улсын төрийн тэргүүнүүд ч ийм бага цалин авдаггүй гэж болно. Гэтэл Хятадын удирдагч цалин нь хэт өндөр байна гэж олон удаа гомдоллож байсныг хэлэх хэрэгтэй. Аугаа их орны удирдагч ямар даруу байж болдгийн үлгэр жишээ гэж болно.  

Сингапур

Сингапурын анхны Ерөнхий сайдын том хүү Сянь Лун нь “Ардын үйл хэрэг” намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Дараа нь буюу 2004 онд Ерөнхий сайд болсон. Ингэснээр тэрээр энэ улсын түүхэн дэх гурав дах Ерөнхий сайд болж байсан юм. Дэлхийн хамгийн баян орнуудын нэг Сингапурын Ерөнхий сайдын жилийн цалин 1 сая долоон мянган доллар. Улс орных нь хөгжлийн чинээг харсан хэн ч гээд энэ хэмжээг хэт их байна гэж хэлэхгүй байх.  

Бразил

Бразилийн улс төрийн баруун жигүүрийн томоохон төлөөлөгч болох Жаир Болсонару нь 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялж, 2019 оны эхний өдөр тангараг өргөн суудалдаа заларсан. Түүний жилийн цалин 120 мянган доллар.

  Франц

Эммануэль Макрон нь 2017 оны тавдугаар сарын 14-нд Францын тавдугаар бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр өмнөх Ерөнхийлөгч Олландыг төр барьж байхад Эдийн засгийн сайдын албыг хашдаг байсан юм. Макроны жилийн цалин 210 мянган доллар.

  Хонконг

Керри Лам нь 2017 оны долоодугаар сарын 1-д БНХАУ-ын засаг захиргааны тусгай дүүргийн захиргааны тэргүүнээр сонгогдсон. Хонконгийг удирдсан анхны эмэгтэй хүн болсон. Хонконгийн тэргүүний жилийн цалин 680 мянга. Эдийн засгийн чөлөөт бүсийн удирдагчийн цалин.

  Австри

Себастиан Курц нь 2017 оны арванхоёрдугаар сарын 18-нд Канцлер буюу Засгийн газрын тэргүүн болсон. Канцлер болох үедээ 31 настай байсан тул хамгийн залуу удирдагч болж байсан. Түүний жилийн цалин 320 мянган доллар.

  ӨАБНУ

Сирил Рамафоса нь өмнөх Ерөнхийлөгч Жейкомбе Зуме-ийн үед Ерөнхий сайд хийж байсан хүн. Тэгж байгаад 2018 оны хоёрдугаар сарын 15-нд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч болсон. Өндөр хөгжилтэй улсын тоонд ордог Африк тивийн цор ганц улсын Ерөнхийлөгч гэсэндээ жилий 223 мянган долларын цалинтай. Дашрамд сонирхуулахад ӨАБНУ-ын ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 12 мянга 670 доллар юм.

  Канад

Канадын 23 дах Ерөнхий сайд Жастин Трюдо 2015 оны сүүлээр сонгогдож байлаа. Түүний эцэг Пьер Трюдо нь тун ялихгүй хугацаанд завсарласныг эс тооцвол насаараа Канадын Ерөнхий сайд хийсэн хүн. Эцгийнхээ ширийг хатааж Ерөнхий сайд болсон Жастин Трюдогийн жилийн цалин 364 мянган доллар.

  Энэтхэг

Нарендра Моди нь Энэтхэгийн Ерөнхий сайд гэсэн амаргүй албыг 2014 оноос хойш хашиж байгаа. Түүний жилийн цалин 33 мянган доллар. Дэлхийн хэмжээний хүчирхэг гүрний удирдагчийн хувьд цалин нь бага гэж санагдаж болно. Гэхдээ Энэтхэгийн ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 1400 доллар. Энэ түвшинтэй харьцуулбал Нарендра Модийн цалин жирийн иргэнээс хэд дахин олон болж таарна.

  Итали

Италийн Ерөнхий сайд Марио Драги нь 2011-2019 онуудад Европын төв банкны дарга хийж байсан хүн. Дараа нь буюу 2021 оны хоёрдугаар сарын 13-нд Ерөнхий сайдаар сонгогдсон. Түүний жилийн цалин 114 мянган доллар байгаа нь Европын удирдагч нар дотроо хамгийн багад тооцогддог юм.

  Австрали

Скотт Моррисон нь 2018 оны наймдугаар сараас хойш Австралийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа. Түүний жилийн цалин 550 мянган доллар.

  АНУ

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний 46 дах Ерөнхийлөгч Жо Байдений жилийн цалин 400 мянган доллар. Байден Ерөнийлөгч болохоосоо өмнө Америкийн хамгийн ядуу улстөрчдийн нэг байсан. Харин Обамагийн үед дэд Ерөнхийлөгч болсноос хойш лекц унших бүрдээ 40 мянгаас 190 мянга хүртэл долларын урамшуулал авдаг олоод санхүүгээ нэлээд бэхжүүлж авсан. Түүний дурдатгал хэтэвчийг шууд 7 сая доллароор зузаалж байсан юм.

  ХБНГУ

Европын холбооны тэргүүлэгч улс Ангела Меркель нь улс төрийн аугаа их туршлагатай хүн гэж болно. Тэрээр Холбооны Бүгд найрамдах Герман улсын Канцлераар тэртээ 2005 оны арваннэгдүгээр сард сонгодож байсан юм. Меркель нь 2000-2018 онуудад намынхаа даргын албан тушаалыг давхар хашсан. Харин намын даргын тушаалаасаа буусны дараа 2021 оны есдүгээр сард болох сонгуульд оролцохгүй гэж мэдэгдсэн юм. Меркель олон удаа “Дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэй” гэж нэрлэгдэж байсан. Тэрээр жилдээ 369 мянган долларын цалинтай.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 7 минутын өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 39 минутын өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 42 минутын өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 48 минутын өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 52 минутын өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 1 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 14 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 16 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 17 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 18 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 18 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 18 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 18 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 18 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 19 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 20 цагийн өмнө