Ж.Бат-Эрдэнэ: Монголбанк дан ганц Мөнгөний бодлогын манаач болж ажилламааргүй байна

Л.Бямбажав
2021/05/18

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.05.18/ Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.

Тайланг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.Тайланд дурдсанаар, тэрбээр "Өнгөрөгч 2020 онд нийгэм, эдийн засагт олон өөрчлөлтийг авчирсан хүнд сорилтын жил байлаа.  Эдийн засаг 5.3 хувиар агшиж эдийн засгийн бус шалтгаантай хямралын үе байлаа. Мөчлөг сөрсөн хэлбэрээр мөнгөний бодлогыг зөөлрүүлж, 2020 онд Мөнгөний бодлогын хүүг 11 хувиас  зургаан хувь руу бууруулсан.  Энэ нь эдийн засгийн сэргэлт болон зээлийн хүүгийн бууралтууд шууд нөлөөлнө.Монгол Улс “Саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарсан. Цар тахал эдийн засагт хүндээр тусч байгаа ч гэсэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байж, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлж чадсан. Алтны худалдан авалт нэмэгдэж, гадаад хөрөнгө оруулалт өмнөх түвшинд хадгалагдлаа.Мөн хугацаа тулсан гадаад өрийн төлөлтийг бууруулж чадсан.

  • 2020 оны эцсийн байдлаар өрийн хүндрэлд орсон 141 мянга гаруй зээлдэгчийн 1.2 их наяд төгрөгийн хэрэглээний зээл, 2540 ААН-ийн 2.8 их наяд төгрөгийн бизнесийн зээл, 44900 өрхийн 2.3 их наяд төгрөгийн ипотекийн зээл төлөлтийг хойшлуулсан байна.

Монголбанкны тайлантай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-2020 он бол цар тахалтай нүүр тулсан он жил байлаа.Гэвч Монголбанк эерэг дүр зураглалтай тайланг танилцууллаа.  Гэвч улс  орны эдийн засгийн нөхцөл байдал, ажлын байртай холбоотой асуудал хүнд байгаа. Энэ нь мэдээж дан ганц Монголбанкнаас нөлөөлсөн зүйл биш. Төрийн мөнгөний бодлого, Төсвийн мөнгөний бодлогтой уялдаж байж цар тахлыг бид даван туулна. Зээлийн хүү 13.6 хувь болж буурлаа гэж байгаа ч бодит үр дүнгийн талаар тайланд тусгагдаагүй байна.  Банкууд яагаад шинээр зээл гаргахгүй байна вэ.Төв банкны эрх зүйн байдлыг сайжруулах чиглэлд УИХ-ын зүгээс тултал нь ажиллаж байгаа. Монгол банк бодитой мэдээлэл өгч байж бид дараагийн алхмуудыг хийнэ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-2020 он сорилтын жил байсан.Тэр утгаараа мөчлөг сөрсөн мөнгөний бодлогыг явуулж, зөөлрүүлөх чиглэлийг барьж ажилласан. Мөнгөний бодлогыг хүүг зургаан хувь хүртэл бууруулсан нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх мөн зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах зорилготой. Гэхдээ бодлогын хүү буурлаа гээд эдийн засагт үзүүлэх нөлөө нь шууд маргааш нь гардаг зүйл биш. ДНБ бодит дүнгээрээ өнгөрсөн жилээс 15.7 хувиар өссөн бол, нэрлэсэн дүнгээрээ 22.5 хувиар өссөн нь эдийн засаг өсч буйг харуулж байгаа юм.2020 оны нэгдүгээр улиралд эдийн засаг -10.7 хувиар агшиж байсан бол өнөөдөр өсөлтийг авчирсан нь Мөнгөний бодлогын үр дүн эхнээсээ гарч байна гэсэн үг. ААН-үүдийн зээл төлөлтийг долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Мөн орон  сууцны зээл төлөлтийг  хойшуулсан. Өнөөдрийн байдлаар ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 840 тэрбум төгрөгийн зээлийг 11 мянга гаруй харилцагчид олгосон. Үүний 2000 нь ААН бол  9.8 мянга нь иргэд юм. 257 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 3500 иргэнд олгосон.Зээлээр дамжиж бодит эдийн засаг руу мөнгө орж байгаа. Дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар инфляцийн түвшин улсын хэмжээнд 5.6 хувьтай байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Засгийн газар болон Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа 10 их наядийн хөтөлбөр та бүхний оролцоотой уялдан явж байгаа. Уг хөтөлбөрийн 2 их наяд төгрөг нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд очиж,  мөн Засгийн газрын бодлогоор нэмж нэгээр 1 их наяд төгрөгийг гаргах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Монгол банкны мөнгөний бодлого нь эдийн засгийн инфляцитай уялдуулан мөнгөний урсгалыг зохицуулах ёстой гэж ойлгож байна. Тус банкны үүрэг аль болох их хэмжээний мөнгийг зөв зохицуулалтайгаар эдийн засагт оруулж  ирэх ёстой ба зөв зохицуулалтыг хийх юм. Мөнгөний бодлогын манаач хэлбэрээр баймааргүй байна.  Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дүгнэсэн судалгааг жил бүр гаргадаг байсан. Одоо энэ судалгаа гарч байгаа юу.Хэдий хэмжээний мөнгө эдийн засагт шингэх боломжтой вэ гэдгийг та нар тодорхойлж харж байх ёстой. Түүнээс биш банк, хадгаламж эззэмшигчдийн талаас ажиллах ёсгүй. Зээлийн дундаж хүү 13.3 хувь байна. Үүнийг доошлуулах боломж бий юу. Хэдийн хэмжээнд бодлогын хүүгээр эдийн засгийг зөөллөх хэлбэрээр явуулах вэ.Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа шинэ хүмүүст тодорхой хэмжээний мөнгө очих бодлогыг барих шаардлагатай. Эдийн засгийг тэлэх бодлогыг барих боломж байна уу.  

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Бодит эдийн засаг руу мөнгө урсдаг гол суваг нь банк. Өөрөөр хэлбэл эдийн засагт очиж буй мөнгөний эргэлтийн 95 хувь нь банкаар дамждаг. Тиймээс зээлийн хүү өндөр эсвэл бага байх эсэх нь банкуудаас хамаарч байгаа. Үүнийг зөөллөх Мөнгөний бодлогыг бид барьж байна. Репо санхүүжилтийн зээл 10 хувь руу буурсан. Энэ нь зээлийн хүүгийн дундажийг доош татна.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19