ТББХ:Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Л.Бямбажав
2021/05/19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 6-нд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Уг хоригийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.05.19/ хэлэлцээд хоригийг хүлээж авсангүй.

Хэлэлцсэн асуудлаар байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 мөн 5.4  дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн.Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан. Гэтэл үүнд Ерөнхийлөгч хориг тавихад УИХ хоригийг нь хүлээж аваагүй. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 мөн 5.4 дахь заалт хүчингүй болсон. Бид хуулийн дагуу 15 хоногийн дотор хуульд заавал өөрчлөлт оруулах ёстой. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан л бол хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг. Үүний дагуу Ерөнхийлөгчйн сонгуулийн тухай хуульд УИХ өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтөд хоёр л үг оруулсан. “Ерөнхийлөгчөөр  ажиллаагүй” гэсэн л үг  оруулсан. Гэтэл АН-ынхан энэ  хүчингүй хуулиар сонгууль явуулах гэж байна гэж ярьсан.  Үндсэн хуульд заасан сүүлийн таван жил эх орондоо оршин суусан гэдэг заалтыг У.Хүрэлсүхэд зориулаад МАН хасчихлаа гэсэн. Гэтэл ийм юм байхгүй.Хэрэв үүнийг хассан байсан бол Ерөнхийлөгч шууд хориг тавих байсан. Бидэнд Үндсэн хуулийн заалтыг зөрчих эрх байхгүй.Энэ заалт хэвээрээ байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хориг тавьсан л  бол хуулийн үйлчлэл зогсоно.Үүний үр дүнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдэд тавигдах шалгууруудад хориг тавигдчихсан байхад нэр дэвшигчдийг бүртгэсэн нь хууль зөрчсөн. Асуудлыг хүчинддэг боллоо. Ерөнхийлөгчтэй болохын тулд бүгдийг хүчээр шийддэг байдал хэрээс хэтэрлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг зөрчсөн гэсэн асуудал руу дараа нь явна шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай  хуулийн үйлчлэл нь зогссон үед  нэр дэвшигчдийг  бүртгэсэн нь илт хууль зөрчсөн.

 Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:

-УИХ Цэцийн дүгнэлтийг хуулийн хугацаанд нь хүлээн авч, хуульд өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлт дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж мөрдөгдсөн. Гэтэл Ерөнхийлөгч тавдугаар сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөд  бүхэлд нь хориг тавьсан. Хууль хэрэгжиж эхэлсэн хугацаатай нь зэрэгцүүлж  Ерөнхийлөгч хориг тавьсан бол тухайн хориг тавьсан заалтууд түдгэлзэх байсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хориг тавьсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн үйлчлэл хүчин төгөлдөр.

Үүгээр үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй  гэсэн саналын томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 81.2 хувь нь  дэмжсэнгүй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 5 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 5 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 7 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 8 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 10 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19