Хятад маргаантай бүс нутагт хээрийн сургууль эхлүүллээ

Б.Хонгорзул
2021/05/19

Хятад нь маргаантай бүс нутаг болох Зүүн Ладакийн ойролцоо жил болгон явуулдаг хээрийн сургуулиа эхлүүлсэн тухай Энэтхэгийн “The Times of India” сонин мэдээлж байна. Хээрийн сургууль нь маргаантай бүс нутгаас ердөө 100-250 км зайтай байрлах Кансивар, Кашгар нутагт болж байгаа аж. Энэтхэг нь эсрэг талын хээрийн сургуулийг анхааралтай ажиглаж, цэргээ оператив бэлэн байдалд байлгаж байгаагаа мэдэгджээ.  

Энэтхэгийн талын мэдээгээр Хятадын ардын чөлөөлөх арми нь Зүүн Ладакт байрлаж байсан моторжуулсан явган цэргийн хоёр ротыг сэлгэж, бүс нутаг байлдааны байнгын дэд бүтэц байгуулах ажлын хүрээнд нисдэг тэрэг хөөрөх буух талбай засах, их бууны сумны агуулах барих, агаараас эсэргүүцэх системийн байрлал тохижуулах зэрэг ажлыг явуулж байгаа юм байна.  

Энэтхэгчүүд ч ийм нөхцөлд зүгээр байсангүй Ладак болон бусад хэсэгт байрлалаа бэхжүүлж, өнгөрсөн жилийнх шиг цэрэг дайны ээдрээ үүсгэхгүй байхад шаардлагатай бүхнийг хийж байгаа гэж албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ Энэтхэг зарим армийнхаа зарим ангиудыг корона вирусийн тархалттай тэмцэх ажлын хүрээнд Ладакийн бүсээс татаж аваад байгаа юм байна.  

Ийнхүү маргаантай бүс нутаг Ладакт түгшүүртэй байдал хадгалагдсан хэвээр байгаа ч Энтэтэг ба Хятадын цэргийн удирдлагууд хоорондоо тогтмол холбоо барьж байгаа аж. Энэтхэгийн талын мэдээгээр хятад нь  маргаантай бүс нутгаас цэргээ ер холдуулаагүй бөгөөд их хэмжээний цэргийн хүчийг бүс нутагт бэлэн байлгасан хэвээр байгаа гэжээ.  

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Зүүн Ладакт Энэтхэг ба Хятадын армийн хооронд томоохон хэмжээний дайн үүсэж магадгүй аюултай нөхцөл байдал үүссэн юм. Пангог-Цонурын орчим хоёр талын тус бүр 250 цэргийн албан хаагч мод, чулуу барин гардан тулаан хийсний дараа ийм нөхцөл байдал үүссэн. Үүний дараа байдал намжилгүйгээр зургаадугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Галван голын орчим ахин гардан тулаан болж хоёр талаас олон цэргийн албан хаагч амь үрэгдсэн. Үүний дараагаар Хятад Энэтхэг хоёр нь Ладакийн орчим руу их буу, танк, байлдааны нисэх онгоц зэргийг татаж, маргаантай бүс нутагт ойролцоогоор 50 мянга орчим хүнтэй цэргийн бүлэглэл татан төвлөрүүлсэн. Гэхдээ хоёр тал дайтах гэж яаралгүй цэргийн болон дипломат шугамаар цуврал хэлэлцээ хийсний дараа, хоёрдугаар сарын 10-аас эхлэн маргаантай бүс нутагт төвлөрсөн цэргүүдээ эргүүлэн татаад байгаа юм. Гэвч эргүүлэн татахдаа цэргийн ангиудаа байнгын байрлал руу нь таталгүй, маргаантай бүс нутгаас 100-250 км зайнд л татаад байгаа тул түгшүүртэй байдал бүрэн арилаагүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19