Хакерууд Америкийн компаниас 90 сая доллар авсан

Б.Хонгорзул
2021/05/19

АНУ дах шатахуун дамжуулах “Colonial Pipeline” хоолойны дэд бүтэц рүү дайралт хийж, ажиллагаагүй болгосон хакеруудын  “DarkSide” бүлэглэл нь тус компаниас 90 сая доллар сүрдүүлгээр авсан тухай “CNBC” суваг мэдээлсэн байна. Хоолойны үйл ажиллагааг гацааж мөнгө нэхсэн нийт есөн сарын хугацаанд 47 компани сүрдүүлэгд өртөж, ажиллагаагаа сэргээхийн тулд хакеруудад тус бүр ойролцоогоор 1,9 сая доллар төлсөн юм байна.  

Хакерууд мөнгөө биткоиноор авсан тул шилжүүлгүүдийн эцсийн хүлээн авагч хүртэл нарийвчлан хянаж чадаагүй гэж байна. CNBC 90 сая долларыг хакеруудын авсан мөнгөний доод хязгаар гэж тодорхойлжээ. Ийнхүү сүрдүүлэг явуулж, Америкийн түлшний зах зээлийн хямралд оруулсан “DarkSide” бүлэглэлийг Оросын нутагт байрладаг гэж таамаглаж байгаа учраас Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки нь хакеруудын дайралтад Москва тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдээд байсан юм.  

Дайралтад өртсөн “Colonial Pipeline” үйл ажиллагаагаа бүрэн сэргээсэн бол дайрсан хакеруудын “DarkSide” бүлэглэл тавдугаар сарын 15 –нд мэдэгдэл хийж, бүлгийн ажиллагаагаа сайн дураар татан буулгаж байгаагаа мэдэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19