​ҮАБЗ-ийн Санхүүгийн албаны даргыг үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ

Л.Бямбажав
2021/05/19

ҮАБЗ-ийн Санхүүгийн албаны дарга Ц.Сувдааг өвчтэй байх хойгуур нь ажлаас нь чөлөөлжээ.Тодруулбал, энэ сарын 14-ны өдөр ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Ч.Эрдэнэчимэг халах тушаалыг үйлдсэн байна. Ингэхдээ уг шийдвэрийг өөрт нь биечлэн танилцуулалгүйгээр гаргасан аж. Улмаар эзгүй хойгуур нь төрийн  маш нууцийн зэрэглэлтэй лацтай өрөөнд нь ажлын хэсгийнхэн хууль бусаар нэвтэрч орсон байна.

ҮАБЗ-ийн санхүүгийн албаны  даргаар ажиллаж байсан Ц.Сувдаагийн хувьд ҮАБЗ-д 2008 оноос хойш тасралтгүй ажилласан. Болсон явдлыг тодруулахаар түүнтэй холбогдоход тэрбээр “Намайг ямар ч үндэслэл шалтгаангүйгээр ажлаас халсан нь үнэн. Хуулиараа хоёр сарын өмнө ажлаас чөлөөлөх шийдвэрийг танилцуулах ёстой атал өвчтэй байх хойгуур яаран ийм шийдвэрийг гаргасан. Ямар зорилготойгоор намайг гэнэт халсан нь хардлага төрүүлж байна. Төрийн маш нууц санхүүгийн  баримтууд хадгалагдаж байдаг төрийн нууцлалтай  миний ажлын өрөөнд хүчээр хүртэл нэвтэрч орсон. Хэрэв төрийн нууц задарвал би хариуцлага үүрэхгүй гэдгийг хэлье” гэлээ.

Бидэнд олдсон мэдээллээр, ҮАБЗ-ийн Санхүүгийн албаны даргаар Х.Отгонжаргалыг томилно гэсэн мэдээлэл байна. Х.Отгонжаргалын хувьд энэ оны хоёрдугаар сард ҮАБЗ-д Төрийн нууц хариуцсан референтээр ажилд орж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19