Ковидоор нас барсан иргэнийг оршуулах ажилд ар гэрийнхнийг нь оролцуулах журмаа хэзээ мөрдөх вэ

Л.Бямбажав
Өчигдөр

Монгол Улсад Сovid-19-ийн шалтгаант нас баралт өнөөдрийн байдлаар 235 бүртгэгдээд байна. Сovid-19-ийн батлагдсан болон сэжигтэйгээр нас барсан хүмүүсийн цогцосыг ар гэрт нь өгөхгүй тусгай журмын дагуу “Улаанбаатар Буян” ХХК оршуулах үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа. Өөрөөр хэлбэл, ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй. Хэдийгээр халдварт цар тахал өвчнөөр нас барсан ч гэлээ талийгаачтай салах ёс хийх боломжгүй байгаа нь ар гэрийнхэнд нь маш хүнд тусч байгаа. Алсын зайнаас ч  гэсэн талийгаачийг сүүлчийн замд нь үдэхийг тэд хүснэ. 

Уг нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар  коронавирусийн халдвараар батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулахад баримтлах түр журмыг энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд шинэчлэн баталжээ.

 Уг журамд тусгаснаар цогцсыг зориулалтын газарт чандарлах болон булшлах аргаар оршуулна.Ингэхдээ оршуулах үйл ажиллагааг хяналтын багийн удирдлага дор ар гэрийн төлөөлөл гүйцэтгэнэ гэж тусгасан хэдий ч энэхүү журам өнөөдөр мөрдөгдөхгүй байна. Түүнчлэн Сovid-19-ийн шалтгаанаар нас барсан хүмүүсийн асуудлаар ХҮЭК-оос  Эрүүл мэндийн сайд С.Энхболдод зөвлөмж хүргүүлсэн байдаг.Энэхүү зөвлөмжид  (КОВИД-19)-тай холбоотой нас баралт нэмэгдэж байгаа нас барсан хүмүүсийн гэр бүлийн хүсэл зориг, ёс заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх, салах ёс гүйцэтгэх боломжийг дээд зэргээр бүрдүүлэхийг зөвлөсөн. 

ЭМ-ийн сайдын шинээр баталсан журамд:

  • Салах ёс гүйцэтгэхэд дараах халдвараас сэргийлэх дэглэм баримтална.
  •  Ар гэрийнхэн цогцост хүрэхгүй, цогцосны уутыг нээхгүй.
  • Хүн хооронд 1-1.5 метрээс доошгүй зай барих
  • Салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаанд ар гэрийн 10 хүртэлх хүний төлөөлөл оролцуулах
  • Ар гэрийн төлөөлөл амны хаалт, нэг удаагийн бээлий өмсөх
  • Хайрцагтай цогцсыг өргөх, таглах зэргээр хайрцаганд хүрэх ар гэрийн гишүүд болон оршуулах үйл ажиллагаа эрхлэх байгууллагын ажилчид амны хаалт, нэг удаагийн бээлийтэй байна.
  • Оршуулгын үйл ажиллагаанд оролцож буй гэр бүлийн гишүүдийн нэрсийн жагсаалт, холбоо барих утасны дугаарыг оршуулгын ёслолын өмнөх өдөр бүртгэж авна.
  • Гэр бүлийн гишүүд  цогцост хүрэхийг хориглоно.
  •  Хяналтын баг оршуулгын үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж, багийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

Коронавирусийн халдвараар батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулахад баримтлах түр журамд талийгаачтай салах  ёс гүйцэтгэх үйл ажиллагаанд ар гэрийн 10 хүртэлх хүний төлөөлөл оролцуулна гэсэн энэхүү журмаа мөрдөж, талийгаачтай салах ёс гүйцэтгэх боломжийг хангаж өгөхийг иргэд хүсч байна. 


  

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19