Сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлаар цахим уулзалт хийлээ

Л.Бямбажав
Өчигдөр

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгааны үед анхаарах асуудлаар цахим уулзалтыг  өнөөдөр /2021.5.20/ зохион байгууллаа.

Уулзалтад төрийн холбогдох байгууллагууд, сонгуульд нэр дэвшигчдийн сонгууль эрхэлсэн байгууллагын төлөөлөл оролцлоо. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран цахим уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, сонгуулийн сурталчилгаа ирэх долоо хоногт эхлэх гэж байгаатай холбогдуулан сурталчилгаагаа хуулийн хүрээнд зохион байгуулж явуулахад анхаарлаа хандуулахын сацуу сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдод мэдээ, мэдээллийг хүргэхдээ үнэн бодит, тэнцвэртэй байх зарчмыг баримтлан ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтад Үндэсний аудитын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар болон Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож сонгуулийн сурталчилгаа явуулахад анхаарвал зохих асуудлууд тухайлбал, сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрөгдсөн ямар арга хэлбэрүүд байгаа,  сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчил, гомдол хэрхэн гаргах, маргаан үүсгэх, түүнийг шалган шийдвэрлэх харьяалал, баримтлах журам, радио, телевиз болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа хэрхэн явуулах зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийлээ.

 Түүнчлэн сонгуулийн зардал, тайлан гаргахад мөрдөх журмын талаар аудитын байгууллагаас мэдээлэл өгч намуудын төлөөллөөс сонирхсон асуултуудад тодорхой хариулт өгсөн юм.


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19