Цусны нөөц хомсдож байна

Б.Хонгорзул
2021/05/24

Коронавируст цар тахлын үед Монгол улсын засгийн газраас халдварын тархалтыг таслан зогсоох, голомтыг хумих зорилгоор хөл хориог шат дараатайгаар 4 удаа тогтоож, ард иргэдийг вакцинжуулах ажил эхэлсэн. Улмаар цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрдүүлэхэд бэрхшээлтэй болж,  цус, цусан бүтээгдэхүүний нөөц буурч байна.  

Хэвийн үетэй харьцуулахад цусаа өгдөг донорын тоо төвийн хэмжээнд 31%, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 20%-иар буурсан.

Цус, цусан бүтээгдэхүүнийг төрөхийн хүндрэл, автын осол, гэмтлийн үед, зүрх судас, хавдрын өвчлөл болон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа зэрэгт түлхүү хэрэглэдэг. Тухайлбал элэг шилжүүлэн суулгах хагалгааны цус, цусан бүтээгдэхүүний захиалгыг 500 орчим донороос бэлтгэдэг бөгөөд 7 хоногт 2-3 элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэж байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын хэмжээнд улсын болон хувийн 80 гаруй эмнэлэгт үйлчилдэг бөгөөд одоогоор эмнэлгийн захиалгыг бүрэн хангаж байгаа ч улаан эсийн бүтээгдэхүүний хувьд 3-5 хоногийн нөөцтэй байна.

Олон улсын сайн туршлагаас харахад болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тухайн улс орны иргэд, аж ахуйн нэгж, хамт олны зүгээс цусны албаны үйл ажиллагааг дэмжин цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг.

Аливаа улс орнууд цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны салшгүй хэсэг байдаг тул эрхэм цусны донорууд, байгууллага хамт олон та бүхнийг цусаа бэлэглэхийг уриалж байна.    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19