The Wall Street Journal: Хятадад бүр 2019 оны 11-р сард эрдэмтэд өвдсөн байсан

Б.Хонгорзул
2021/05/24


The Wall Street Journal” сонин Америкийн гадаад тагнуулын албаны мэдээлэлтэй танилцсаны дараагаар

Хятадад корона вирусийн тахал дэгдэхээс бүр өмнө, 2019 оны арваннэгдүгээр сард Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгийн гурван ч эрдэмтэн хүнд өвдсөн байсан тухай мэдээлсэн нь ихээхэн дуулиан тариад байна.

  Сонины дурдаад байгаа тагнуулын мэдээлэл нь үнэн бол аймшигт цар тахал дэгдээсэн корона вирус нь байгалийн бус харин зохиомол, тэр дундаа Хятадын эрдэмтдийн бүтээл байх магадлал эрс нэмэгдэж байна гэсэн үг юм. Тус сонины бичиж байгаагаар сэтгүүлчид нь АНУ-ын тагнуулын албаны олон нийтэд танилцуулаагүй илтгэлтэй танилцаж чадсан байна. Улмаар тус илтгэлд агуулагдаж байгаа мэдээлэл нь халдварын гаралт үүслийн талаарх илүү өргөн цар хүрээтэй мөрдлөг явуулах уриалгад хүч нэмэх нь гарцаагүй гэсэн байна. Трампын захиргаанд Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан Майк Помпео нь Хятадыг 2019 оны намар, анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдэхээс өмнө Уханийн вирус судлалын төвийн ажилтан корона вирусээр өвдсөн тохиолдолд тайлбарлахыг шаардаж байсан юм.

  “The Wall Street Journal” сонины бичиж байгаагаар Уханийн вирус судлалын төвийн гурван ч эрдэмтэн 2019 оны арваннэгдгээр сард корона вирусийн их хүнд хэлбэрийн халдвар авсан тул хэвтэж эмчлүүлж байсан гэж байна. Гэхдээ тус сонин нь эрдэмтдийн өвдсөн өвчнийг яг COVID-19 гэхгүй байгаа ч энэ өвчинтэй шинж тэмдэг төстэй гэсэн байна. Үүнээс гадна тус сонин энэ мэдээллийн талаар БНХАУ-ын Гадаад яамнаас тайлбар авч чадсан байна. Гадаад яамны төлөөлөгч нь АНУ-ын вирус лабораториос алдагдсан хоосон таамгийг улам дэвэргэж байна гэж мэдэгдээд, АНУ нь үнэхээр вирусийн гарал үүслийг тогтоохыг хүсэж байгаа юм уу эсвэл анхаарлыг өөр тийш сарниулаад байгаа юм уу гэж асуусан байна.

  Гуравдугаар сарын сүүлээр Хятадын Гадаад яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин нь корона вирусийн АНУ-ын Форт-Детрик болон түүнтэй төстэй бусад улсын лабораториос алдагдсан байж болзошгүй тухай хувилбарыг ДЭМБ судалж үзэх ёстой гэж мэдэгдэж байсан юм. Мөн Хятад нь корона вирусийн гарал үүслийг судлах ажилд цаашдаа ч хамтрахад бэлэн гэж байсан.

  ДЭМБ нь энэ оны эхээр COVID-19-ийн үүсгэгчийн гарал үүслийг тодруулах зорилгоор олон улсын шинжээчдийг Хятад руу явуулсны дараа гуравдугаар сард тайлангаа танилцуулсан. Түүнд мэргэжилтнүүд корона вирусийн үүслийн талаар нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй байсан. Тэд вирус нь амьтнаас өөр амьтанд дараа нь хүнд халдсан байх магадлал хамгийн өндөр, харин вирус лабораторид бий болсон гэх магадлал хамгийн бага гэсэн дүгнэлт хийсэн байсан.

  Энэ дүгнэлтийг дэлхийн 14 орон шууд эсэргүүцэн шүүмжлээгүй ч ДЭМБ-ын Хятадад хийсэн судалгаанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн. Цагаан ордон бол энэ тайланг шийдвэрлэх ач холбогдол мэдээлэл агуулаагүй, асуудлыг бүрэн дүүрэн ойлгох боломж өгөөгүй гэж эрс шүүмжилж байсан.

  Ингэснээр Хятадыг корона вирусийг лабораторидоо бий болгоод санаатай эсвэл санамсаргүй байдлаар алдсан нь цар тахлыг эхийг тавьсан гэх хардалт овоо намжиж байснаа ахиад газар авч эхэллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19