Д.Энхбат: Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монголын шилдэг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлнэ

Л.Бямбажав
2021/05/24

Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигчдэд өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үнэмлэхийг нь гардууллаа.

Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах арга хэмжээний үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нам, эвслийн төлөөлөл, нэр дэвшигчдэд хандаж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомжийг дээдлэн, сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу шударга явуулах, ил тод, тэгш байдлыг хангах, иргэд сонгогчдын эрх ашигт болон бие биедээ хүндэтгэлтэй хандахын сацуу хууль бус аливаа үйлдэл, үйл ажиллагаанаас ангид ажиллахын чухлыг дурдаад Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор өнөөдрөөс ийнхүү эхэлж байна

 "Зөв ХҮН электорат" эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбат үнэмлэхээ гардаж аваад олон нийтэд дараах байр суурийг илэрхийлсэн юм.

 Тэрбээр  “Зөв ХҮН электорат” эвслээс миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Монголын ардчиллыг хөгжүүлэхийн төлөө, парламентын засаглалыг төгөлдөржүүлэхийн төлөө Монголынхоо ард түмний амьдралыг сайжруулахын төлөө, Монголын малчид чадна, Монголын инженерүүд, Монголын залуус чадна гэсэн уриатайгаар бид оролцож байна. Монголын 3 сая хүнийг улсынхаа хөгжилд идэвхтэй оролцуулах зарчмыг баримтална. Өөрөөр хэлбэл иргэддээ итгэж, хүн төвтэй хөгжлийн бодлогыг баримтална. Ерөнхийлөгчийн үүргийг Үндсэн хуульд тодорхой заасан байдаг. Монголын ард  түмний болон төрийн нэгдмэл байдлыг хангах, улсаа гадаадад төлөөлөх зэрэг заасан байдаг. Энэ дагуу бид хөтөлбөрөө боловсруулсан. Ерөнхийлөгч бол нэг хүн биш, Ерөнхийлөгч бол институт, баг хамт олон.Тиймээс бид дэвшүүлсэн санал, санаачлагын дагуу Ерөнхийлөгчийн институтийг нам бус байлгаж, Монголын шилдэг мэргэжилтнүүдийг урьж ажиллуулна. Монголынхоо мэргэжилтнүүдэд итгэж бид ажиллана” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19