Ерөнхийлөгчийн сонгуулийг ТЭД удирдана

Л.Бямбажав
2021/05/24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу явагдаж байгаа юм.   Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж оруулсан. Энэ зохицуулалтын хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэлт явагдсан. 

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх,  АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байна. Нэр дэвшигчид өнөөдрөөс эхлэн ирэх сарын 7-ны өдрийг  дуустал сурталчилгаагаа хийнэ.

Ерөнхийлөгчийн сонгууль цар тахлын үед явагдаж байгаа учраас нэр дэвшигчид халдвар хамгааллыг сайтар сахиж сурталчилгаагаа явуулах журмыг Засгийн газраас баталсан.

Нэр дэвшигчдийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллах хүнээс ихээхэн зүйл хамаардаг. Тэгвэл гурван нэр дэвшигчийн сонгуулийн ерөнхий менежерээр хэн, хэн ажиллах болохыг танилцуулж байна.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн ерөнхий менежерээр МАН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ажиллана. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн ерөнхий менежерээр нь Д.Эрдэнэсувд ажиллахаар болжээ. Д.Эрдэнэсувд нь эмч мэргэжилтэй бөгөөд АН-ын Гадаад харилцаа, сургалт хөгжлийн газрын даргаар ажилладаг. Мөн өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт АН-аас нэр дэвшиж байсан.   

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллана.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг ерөнхий менежер, аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрд нэг менежер, баг, хороо тус бүрд нэг шадар туслагч, 200 сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно. Хэрэв тухайн аймаг, дүүргийн сонгогчийн тоог 200-д хуваасны үлдэгдэл нь 200-аас доош, 100-аас дээш бол тэдгээр сонгогчийг хариуцсан нэг ухуулагч ажиллаж болно” гэж заасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19