Сонгуулийн сурталчилгаанд цахим орчныг ИНГЭЖ АШИГЛАНА

Л.Бямбажав
2021/05/25

Сошиал сүлжээний  нөлөөлөл жил ирэх тутам нэмэгдэхийн зэрэгцээ энэ сүлжээгээр тархаж буй хуурамч мэдээлэл, хүний нэр төрд халдах зэрэг сөрөг хэрэглээг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал улс орнуудын өмнө "толгойны өвчин" болж хувирсан.

Монголын хувьд ч мөн ялгаагүй олон нийтийн сүлжээний нөлөөлөл ихэссээр байгаа. Ялангуяа өнөө цагт олон нийтийн сүлжээ улс төрийн үйл явцад үзүүлж буй нөлөөлөл нэмэгдэж, энэ хэрээр улстөрчдийн сонгуулийн хэрэгсэл болж хувирсан.

Монгол Улс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар анх нэр дэвшигчид сошиал сүлжээнд эерэг, сөрөг сурталчилгаа явуулж эхэлсэн гэдэг. Тэгвэл 2016, 2017, 2020 оны УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиар нийгмийн сүлжээнд улс төрийн нөлөөлөл асар өндөр болсныг тод харуулсан гэж болно. Ялангуяа “Facebook”, “Twitter” зэрэг нь улс төрийн сонгуулийн компанит ажилд голлох байр суурийг эзэлж байгаа. Сонгуулийн үеэр  нэр, зүсээ нуусан хуурамч хаягуудаас өрсөлдөгчийнхөө нэр хүнд, хувийн амьдралд нь халдах зэрэг ёс зүйгүй байдлаар нийгмийн сүлжээг ашиглах нь элбэг.

Ирэх зургаан жил ажиллах төрийн тэргүүнээ сонгох сонгууль 15 хоногийн дараа болохтой холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаанд цахим орчныг хэрхэн ашиглах талаарх хуулийн заалтуудыг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

 42 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах

42.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно:

42.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;

42.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний нэг цахим хуудас;

42.1.3.бусад цахим хуудас.

42.2.Нэр дэвшигч энэ хуулийн 42.1.1, 42.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ.

42.3.Энэ хуулийн 42.1.1, 42.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.

42.4.Энэ хуулийн 42.2, 42.5-д заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.

42.5.Энэ хуулийн 42.1.3-т заасан цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх бөгөөд нам, эвслийн нэр, далбаа, таних тэмдэг, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриа болон энэ хуулийн 42.1.1, 42.1.2-т заасан цахим хуудасны хаяг зэргийг сурталчилж болно.

42.6.Сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр буюу цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.

42.7.Энэ хуулийн 31.4, 42.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна:

42.7.1.энэ хуулийн 42.1.1, 42.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусах хүртэлх хугацаагаар хаах;

42.7.2.энэ хуулийн 42.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах.

42.8.Үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.

42.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо баталж, мөрдүүлнэ.

42.10.Нам, эвсэл болон нэр дэвшигч нь энэ хуулийн 42.1.1, 42.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 34.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.

42.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.

42.12.Энэ хуулийн 42.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн өмнөх жил нь сонгуульгүй жил байсан бол тухайн жилийн дунджаар, хэрэв сонгуультай жил байсан бол сүүлийн ээлжит сонгуулийн санал авах өдөр дууссанаас хойш тухайн жилийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19