Үсчидээс хоёр дахь ​Үйлчилгээний гавьяат ажилтан төрлөө

Л.Бямбажав
2021/05/26

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, салбартаа манлайлан ажилласан эрхмүүдэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.
Энэ үеэр  Монголын үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал Даваасамбуугийн Одонгоо Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнах зарлигт "Гучин жил үсчин, гоо сайхны салбарт үр бүтээлтэй ажилласан Монголын үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал Даваасамбуугийн Одонгоод Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж байна. Д.Одонгоо нь залуусыг ажилд мэргэжилдээ гарамгай болгон сургаж, шавь нар нь Ази, Европ, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасан байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн аваргаас медаль хүртсэн үсчид түүний шавь нар дунд цөөнгүй бий" гэжээ.

Тэрбээр баярын сэтгэгдлээ хуваалцах үеэрээ амжилтад хүрэхэд нь хөтөлсөн  Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа  болон Монголын Үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны дарга Ж.Довчинсүрэн нартаа баярлаж явдгаа тодотгосон юм.

Ийнхүү  үсчидээс хоёр дахь Үйлчилгээний гавьяат ажилтан төрж байгаа юм. Хамгийн анх  энэхүү цолоор Төрийн ордонд насаараа үсчин хийсэн н.Цээсүрэн шагнагдаж байжээ.

“Vidal salon”-ны захирал Д.Одонгоо нь өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажлууд хийж байсан. Түүнийг "Оддын үсчин Одонгоо" гэдэг бөгөөд салоноос нь  салбарлан гарсан хот, хөдөө орон нутгийн нийлээд 20 гаруй салбар үсчиний салонтай. "Шавь нараа тоолж үзээгүй" гэж тэрбээр нэгэн ярилцлагадаа өгүүлсэн. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19