Л.Баттөр: Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдэж байна

Л.Бямбажав
2021/05/27

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ЭМЯ-ны өнөөдрийн /2021.05.27/ мэдээллийн үеэр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Хөл хориог сулруулж энэ сарын 22-ны өдрөөс эхлэн орон нутгийн замыг нээж, мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдэж байна. Нас баралт буурч байгаа ч гэсэн эргээд халдварын давалгаа бий болох эрсдэл байна. Хэрэв энэ давалгаа олон хүнийг хамарвал вакцинжуулалтын ажил маань үр дүнгүй болно. Вакцины хоёр тундаа хамрагдсан хүмүүс халдвараас бүрэн сэргийлэгдэнэ гэсэн буруу ойлголттойгоос халдвар хамгааллыг сахихгүй байна.Вакцины эхний тунд хамрагдсан хүн ам амын 0.5 хувь нь халдвар авсан буюу 9000 гаруй хүн өвдсөн гэсэн үг.

Вакцины тунгаа бүрэн авсны дараа ч гэсэн халдвар авах эрсдэл хэвээр. Дэлхийн олон улсын байгууллагуудаас ч гаргасан судалгаа бий. Манайд вакцины хоёр тундаа хамрагдсан хүмүүсээс 3000 гаруй хүн халдвар авсан. Вакцины хоёр тундаа хамрагдаад 14 хоног болсны дараа мөн онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Яагаад дархлаа тогтоогүй байна вэ гэдгийг судална гэсэн үг.

14 хоноод 100 хувь дархлаа тогтоно гэж ойлгож болохгүй. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч дархлаа тогтох хугацаа нь өөр өөр" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19