Сонгуулийн дараа хатуу хөл хорио тогтоох асуудал яригдаж байна

Л.Бямбажав
2021/05/28

Эрүүл мэндийн яамнаас дахин хатуу хөл хорио тогтоох асуудал дотроо яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ зургадугаар сарын 10 буюу сонгуулийн дараа тогтоохоор хугацааг тооцоолж байгаа аж. Учир нь өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо огтхон ч буурахгүй байна гэж үзжээ.

PCR-ийн шинжилгээний цэгүүдээ цөөлж өдөрт 6500-7000 орчим хүнд шинжилгээ хийхэд халдвар 550-680 орчим бүртгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, шинжилгээ хийх хүний тоо хэд дахин буурсан болохоос биш халдварын тархалт буураагүй гэсэн үг.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ЭМЯ-ны өчигдрийн /2021.05.27/ мэдээллийн үеэр тэрбээр "Хөл хориог сулруулж энэ сарын 22-ны өдрөөс эхлэн орон нутгийн замыг нээж, мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдэж байна. Нас баралт буурч байгаа ч гэсэн эргээд халдварын давалгаа бий болох эрсдэл байна. Хэрэв энэ давалгаа олон хүнийг хамарвал вакцинжуулалтын ажил маань үр дүнгүй болно” гэдгийг тодотгосон. Тиймээс ЭМЯ хөл хориог тогтоох асуудлыг хөндөж эхэлжээ.

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар коронавируст халдварын 55067 тохиолдол бүртгэгдсэнээс 259 хүн нас барсан. 

Нас баралт 2020 оны арванхоёрдугаар сард нэг тохиолдол, 2021 оны нэгдүгээр сард нэг тохиолдол, гуравдугаар сард зургаан тохиолдол, дөрөвдүгээр сард 102 тохиолдол бүртгэгдэж байсан бол тавдугаар сард буюу өчигдрийн байдлаар 149 тохиолдол бүртгэгдээд байна.

Насны хувьд 0-95 насны хүмүүс байгаа бөгөөд дундаж нас 67,3 байна. Иргэншлийн хувьд Монгол Улсын иргэн 257, ОХУ-н иргэн нэг, БНХАУ-ын иргэн нэг байна.

Нас барсан тохиолдлууд нь элэгний хатуурал, чихрийн шижин, сүрьеэ, бөөрний дутагдал, цус харвалт, архаг бронхит, хорт хавдар, элэгний архаг үрэвсэл, булчин сулрах, артерийн даралт ихсэлт, астма зэрэг архаг, саажилттай, хууч өвчтэй хүмүүс  байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19