Манай улсад генийн мутац үүсч, монгол мутац гарчээ

Л.Бямбажав
2021/05/28

Коронавирус Монголд нутагшиж шинээр генийн мутац үүсч, монголжсон хувилбар гарсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор уг мэдээллийг нууцалж байгаа юм.

Дэлхий нийтэд 10 орчим хувилбар тархаад буй. Эдгээр хувилбар вирусийн тархалтыг нэмэгдүүлж, эмнэл зүйн хүнд хэлбэрийг үүсгэж, дархлааны хариу урвалыг бууруулдаг нь тогтоогдсоныг мэргэжилтнүүд хэлж байгаа.

Манай орны хувьд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа, лабораторийн гурван эрдэмтэн судлаач Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж, манай улсад тархаад буй хувилбарыг тодорхойлж судалгаа хийсэн. Манайд анх бүртгэсэн хувилбар Хятадад анх бүртгэгдсэн Ухань хувилбартай төстэй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж одоогоор B.1.1.46 гэсэн хувилбар өргөн тархаад байна. Энэ хэлбэр нь дотроо тархалтыг ихэсгэдэг, эмнэлзүйг хүндрүүлдэг мутац өөрчлөлт илэрч байгааг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа саяхан мэдээлсэн.

Тэгвэл саяхан монголжсон хувилбар шинээр үүсч, генийн мутац вакцинд төдийлөн үр дүн муу гэж үзжээ.Үүнтэй холбоотойгоор ЭМЯ хатуу хөл хориог сонгуулийн дараа тогтоох эсэх асуудлыг  дотроо ярьж байгаа талаар бид мэдээлсэн. 

Монгол Улсад коронавируст халдварын нийт 55067 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс дотоодын халдвар 54344 (УБ-48729, орон нутаг-5615), зөөвөрлөгдсөн 509, эрүүл мэндийн салбарын 214 байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19