Эрдэмтдийн баг: Ирэх сарын дунд үеэс халдварын тархалт тогтворжиж, нас баралт буурна

Л.Бямбажав
2021/05/30

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай ажлын хэсэг коронавирусийн тархалт нэмэгдэж буй шалтгаан нөхцөл болон халдвараар нас барах тохиолдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

Вакцинжуулалтын явц тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 89.6 хувь нэгдүгээр тунд, 56.8 хувь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин нийслэлийн хэмжээнд 99.4 хувь нэгдүгээр тунд хамрагдсан бол 74.4 хувь хоёрдугаар тунд хамрагджээ.

Ирэх зургаадугаар сарын дунд үеэс нийт хүн амын дунд вакцины 2 дахь тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн эзлэх хувь ихсэх учраас халдварын нөхцөл байдал тогтворжиж нас баралт буурах хандлага ажиглагдаж байгааг Эрдэмтдийн баг хэлж байна.

Монгол Улсад вакцины хоёр дахь тунд хамрагдсан ч халдвараар өвчилсөн 970 гаруй иргэн байна

Монгол Улсад вакцины хоёр дахь тунд хамрагдсан ч халдвараар өвчилсөн 970 гаруй иргэн байна. Эдгээр иргэдийн халдварт өртсөн шалтгааныг тодруулахаар эрдэмтдийн баг, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна. Архаг хууч өвчтэй иргэд коронавирусийн халдварт илүү өртөмтгий байгаа аж.

Халдвараар нас барсан тохиолдлуудын дийлэнх хувийг суурь өвчтэй иргэд буюу хорт хавдар, бөөрний архаг дутагдал, сүрьеэ, уушгины хүнд өвчтэй хүмүүс эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Хорт хавдрын эцсийн шатанд орсон иргэдээс гадна суурь өвчтэй гэдгээ мэдэхгүй байсны улмаас коронавирусийн халдварыг хүндрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг хожуу авч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Шадар сайдын зүгээс ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, ялангуяа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй аж, ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд хатуу хяналт тавихыг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

Халдвараар нас барсан тохиолдлыг бууруулах чиглэлээр бусад улс орнуудад авч хэрэгжүүлж буй туршлагыг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудын Эрүүл мэндийн яам, харьяа газруудтай хамтарч ажиллахыг Шадар сайд Эрүүл мэндийн яамныханд даалгав.

Мөн Генетикийн судалгаа хийх ажлыг эрчимжүүлж, мутацлагдсан халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох бусад албаныханд өгчээ.

 Эх сурвалж: УОК Шуурхай штаб


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19