Гадаад дахь монголчуудын сонгуулийн ирц 39.8 хувьтай байна

Л.Бямбажав
2021/05/30

Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 45 Салбар комиссыг байгуулсан. Гэвч “Ковид -19” вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас  Пхеньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон. Харин  бусад 44 Салбар комисс сонгогчдын санал санал авах ажиллагааг өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж,  хэвийн үргэлжилж байна.

            Санал авах эхний өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг /Улаанбаатарын цаг/-ийн байдлаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7394 сонгогчийн 39.8 хувь буюу 2082 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд:

1.      Австралийн Холбооны Улсын Канберра хот дахь Салбар комисст  –  495  сонгогч (64.5 хувь)

2.      Тайландын Хаант Улсын Бангкок  хот дахь Салбар комисст  –  22  сонгогч (27.8 хувь)

3.      ХБНГУ-ын Берлин  хот дахь Салбар комисст  –  35  сонгогч (8.5 хувь)

4.      БНКиргиз Улсын Бишкек  хот дахь Салбар комисст  –  10  сонгогч (45.5 хувь)

5.      БНХАУ-ын Бээжин хот дахь Салбар комисст  –  68  сонгогч (81 хувь)

6.      БНПУ-ын Варшав хот дахь Салбар комисст – 26 сонгогч (81 хувь)

7.      БНАЛАУ-ын Вьентьян хот дахь Салбар комисст – 30 сонгогч (100 хувь)

8.      Кувейт Улсын Эль-Кувейт хот дахь Салбар комисст – 7 сонгогч (100 хувь)

9.      ОХУ-ын Москва хот дахь Салбар комисст – 47 сонгогч (40.9 хувь)

10.    Беларусь Улсын Минск хот дахь Салбар комисст – 8 сонгогч (40 хувь)

11.    БНКазахстан Улсын Нур-султан хот дахь Салбар комисст – 15 сонгогч (75 хувь)

12.    БНФУ-ын Парис хот дахь Салбар комисст – 11 сонгогч (13.1 хувь)

13.    БНЧУ-ын Прага хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)

14.    БНБолгар Улсын Софи хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)

15.    БНСУ-ын Сөүл хот дахь Салбар комисст – 349 сонгогч (32.4 хувь)

16.    Швед Улсын Стокгольм хот дахь Салбар комисст – 66 сонгогч (28.3 хувь)

17.    БНСингапур Улсын Сингапур хот дахь Салбар комисст – 32 сонгогч (49.2 хувь)

18.    Япон Улсын Токио хот дахь Салбар комисст – 429 сонгогч (51.7 хувь)

19.    БНСВьетнам Улсын Ханой хот дахь Салбар комисст – 25 сонгогч (92.6 хувь)

20.    Швейцарийн Холбооны Улсын Женев хот дахь Салбар комисст – 44 сонгогч (27.7 хувь)

21.    БНТурк Улсын Истанбул хот дахь Салбар комисст – 24 сонгогч (14.2 хувь)

22.    Япон Улсын Осака хот дахь Салбар комисст – 75 сонгогч (62 хувь)

23.    БНТува Улсын Кызыл хот дахь Салбар комисст – 21 сонгогч (100 хувь)

24.    ОХУ-ын Улаан-Үд хот дахь Салбар комисст – 33 сонгогч (33.7 хувь)

25.    ОХУ-ын Иркутск хот дахь Салбар комисст – 23 сонгогч (51.1 хувь)

26.    БНХАУ-ын Хөх хот дахь Салбар комисст – 18 сонгогч (30 хувь)

27.    БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Салбар комисст – 15 сонгогч (65.2 хувь)

28.    БНХАУ-ын Шанхай хот дахь Салбар комисст – 15 сонгогч (45.5 хувь)

29.    БНХАУ-ын Эрээн хот дахь Салбар комисст – 29 сонгогч (35.4 хувь)

30.    БНСУ-ын Пусан хот дахь Салбар комисст – 47 сонгогч (30.5 хувь)

31.    БНХАУ-ын Манжуур хот дахь Салбар комисст – 6 сонгогч (100 хувь)

тус тус саналаа өгөөд байна.

   Брюссель, Лондон, Ром, Вена, Гавана, Дели, Каир зэрэг Салбар комиссоос мэдээ хараахан ирж амжаагүй байна.  Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан Вашингтон, Нью-Йорк, Сан-Франциско, Оттава дахь Салбар комиссуудад санал авах ажиллагаа удахгүй эхэлнэ.

            Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19