Засгийн газар хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц шийдвэрүүдийг гаргалаа

Л.Бямбажав
2021/06/01

Засгийн газар өнөөдөр /2021.06.01/ ээлжит бусаар хуралдаж, хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргажээ. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Засгийн газрын тэмдэглэлээр тодорхой үүрэг чиглэл өгсөн гэдгийг мэдээллийн эхэнд тодотгов.

1. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох, зориулалтын бусаар ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлахыг хотын дарга Д.Сумъяабазарт даалгалаа.

2. “Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх үүрэг, чиглэл өгөв. 1978 онд тус зусланг барьсан. Барилга ашиглалтын хувьд хүнд байдалд орсон. “Найрамдал”-2 зусланг байгуулах ажлын санхүүжилтийг 2022 оны улсын төсөвт тусгуулах чиглэл өглөө.

3. БЗД-ийн IV хороонд байрладаг Жанжин Лхагвасүрэнгийн гудамж Жуковын талбайд ААН-үүдэд олгогдсон газрыг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг хотын даргад даалгалаа.

4. Амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-ийн барилгад өргөтгөл засвар хийх төсвийг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэл өглөө.

5. Хүүхэд залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр, хувийн хэвшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах, үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэ хүрээнд Бамбарууш кафе гэх мэт хувийн хэвшлийнхний мэдэлд очсон байгууламжуудыг зориулалтын чиглэлээр нь ашиглахаар болж байна. Бамбарууш кафе хуучин зориулалтаар буюу хүүхэд, гэр бүлд зориулсан чиглэлээр есдүгээр сараас ажиллаж эхлэхээ Засгийн газарт мэдэгдсэн байна. 

Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 

1. Найрамдал зуслан
2. СХД-т баригдаж байгаа театр
3. ЭХЭМҮТ
4. Хоёрдугаар төрөх газарт тустус ажиллаж, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр боллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19