Хүүхдийн 108 дугаарт өдөрт 250-400 гаруй хүүхэд холбогдож тусламж хүсдэг

Ш.АДЪЯАМАА
2021/06/01

Зургаадугаар сарын нэгэн буюу өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.

Хүүхэд байгаа газар л аз жаргал байдаг. Тэд оршин байгаа газар бүртээ хайр, аз жаргалыг түгээж байдаг ариухан ертөнц. Манай улс хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгээд 69 жилийн нүүр үзэж байна. 1925 онд Женев хотноо “Хүүхдийн сайн сайхны төлөө” дэлхийн чуулга уулзалт болж, тэр цагаас хойш энэ өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан түүхтэй.Өнөөдөр цар тахлын улмаас хүүхдүүд гэр гэртээ баяраа тэмдэглэж байна.

Монгол Улсын нийт хүн амын 38.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Нийт хүүхдийн 33,649 нь хагас өнчин, 3,116  бүтэн өнчин хүүхэд эзэлж байна. Хүүхдийн асрамж халамжийн 32 төвд асран хамгаалуулж байгаа 1069 хүүхэд байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй 10291 хүүхэд байна. Улсын хэмжээнд 2021 оны эхний дөрвөн сард насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 149 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар буурч бүх хэрэгт эзлэх хувийн жин 1.7 хувь болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байгаа талаар Гэр бүл хүүхэд залуучууд газрын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг мэдээлсэн.

 Хүүхдийн эрхийн хамгаалах энэ өдөр хүүхэд бүрийн дотнын найз болох хүүхдийн тусламжийн утасны талаар онцлохыг хүслээ.Учир нь улсын хэмжээнд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний 80 гаруй хувийг хүүхдийн тусламжийн 108 утсаар дамжуулан үзүүлдэг байна.

 "Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд дунджаар 150-180 гаруй мянган дуудлагыг хүлээн авдаг. Өнгөрсөн жил 120 мянга орчим дуудлага мэдээлэл хүлээн авсан байдаг. 2021 оны эхний таван сарын байдлаар өмнөх онуудтай харьцуулбал нийт дуудлагын тоо 12 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  Өөрөөр хэлбэл, хөл хорионы үеэр 108 утасны дуудлагын тоо дээрх хувиар буурсан гэсэн үг. Хүүхдийн тусламжийн 108 утас нь улсын хэмжээнд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд залуучууд, иргэд байгууллагаас ирсэн дуудлага мэдээллийг 24 цагаар хүлээн авдаг. Ингэхдээ сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж, хүүхдийн эрхийн зөрчилд нийгмийн халамжийн үйлчилгээнд холбон зуучлах,  хүүхдийн амь нас эрүүл мэндэд онц ноцтой тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх төрийн үйлчилгээнд холбон зуучилдаг. 

Нэг үеийг бодоход хүүхдийн тусламжийн 108 утсыг сайн мэддэг болсон

 Эрүүл мэнд болон сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл хүссэн, эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэл, доромжлолд өртсөн үедээ хүүхдүүд 108 лавлах руу  ханддаг. 108 утсанд өдөрт 250-400 дуудлага ирдэг гэдгийг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал хэллээ. Гэр бүлд нь архинаас хамааралтай хүн байх, байнга зодож дарамталдаг, айлгаж ичээх зэргээс үүдэн тухайн хүүхэд сэтгэл зүйн дарамтад орсон үедээ 108 руу ханддаг. Тухай бүрт нь шуурхай удирдлага мэдээллийн төвд хандаж үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн гэр орноосоо дайжих, зугтах, төөрсөн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, сэтгэл зүйн зөвлөгөө, сүүлийн өсвөр насны хүүхдүүд хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл зэрэг асуудлаар нь хандах нь элбэг болсон байна.  

 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар 35 мянга гаруй дуудлагыг 108 утсанд хүлээн авчээ. Харин Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр 894 хүүхэд үйлчлүүлсэн байна. Дуудлага мэдээллийн үзүүлэлтээр авч үзэхэд хүүхдүүдийн 69 хувь нь гэр бүлийн орчиндоо эцэг эхийнхээ зүгээс сэтгэл санааны, үл хайхрах болон биеийн хүчирхийлэлд өртөж байгаа гэж гарсан талаар Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал тодотголоо.

Мөн тэрбээр нийт дуудлагын дийлэнх хувь нь мэдээлэл, зөвлөгөө хүссэн дуудлага, хүүхэд хамгааллын дуудлага 20.1 хувийг, зорилтот бус дуудлагын тоо мөн 20 гаруй хувийг эзэлдэг. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу Түр хамгаалах байранд байрлуулж, нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлдэг. Хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагын шугамыг нэмж, чатбокс үйлчилгээг нэвтрүүлж, аймаг, дүүрэг дээр сэтгэл зүйн зөвлөгөөг утсаар болон ганцаарчилсан хэлбэрээр өгч байна” гэсэн юм.

Дөрвөн дуудлага тутмын нэг нь чимээгүй дуудлага байдаг

Дөрвөн дуудлага тутмын нэг нь чимээгүй дуудлага байдаг аж. Хүүхдүүд асуудлаа ярьж чадахгүй яаж хэлэхээ мэдэхгүй ийм чимээгүй дуудлага олон байгаатай холбоотой мессеж үйлчилгээг  саяхан нэвтрүүлсэн.

108 хүүхдийн утас руу нийслэлээс 69 хувь, орон нутгаас 31 хувь нь холбогддог аж.108 утасны өдрийн оргил ачаалалттай үед нь оройн 17 цагаас шөнийн 02.00 цагийн хооронд  хүүхэд хамгааллын дуудлага хамгийн их орж ирдэг гэлээ. Харин хүүхэд  хамгаалын тусламж хүссэн 52-70 хүүхэд өдөрт холбогддог байна.

Нийт үйлчлүүлэгчийн 81.2 хувийг хүүхэд, 19 орчим хувийг насанд хүрэгч эзэлж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийг тус үйлчилгээгээр илрүүлэн ХТУ-108 руу шилжүүлэн аймаг, дүүргийн хэлтсүүд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй.Хөршүүд, томчууд 108 утсанд холбогдож хүүхдийн хүчирхийллийг мэдээлэх нь ихэссэн нь далд хүчирхийллийг төдий хэрээр ил болгож байгааг хэлж байлаа.

Зарим тохиолдолд хүүхэд хаяг байршлаа хэлэхгүй байх энэ үед хаягийг илрүүлэх зэргээр Цагдаагийн газартай хамтарч ажилладаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 15 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 15 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28