Яагаад халдварын тоо буурахгүй байна вэ?
НОК-ын дарга: Нийслэлд вакцинжуулалтад хамрагдаагүй 200 мянган иргэн байна. Халдварын тоо буурахгүй байгаа олон шалтгаан бий. Вакцины эсрэг заалттай хүмүүс, хүүхдүүд, вакцинд хамрагдах боломжгүй байгаа нь халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотой. 7 сарын 1-нээс хойш халдварын тархалт буурна гэсэн тооцоолол бий.
УОК-ын дарга: Хөл хорио суларсан, хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбогдуулан халдварын тархалт нэмэгдэж байна. Вакцинд хамрагдсан иргэдийн халдвар авах тохиолдол буурсан. Харин вакцинд хамрагдаагүй бүлэг буюу хүүхэд залуучуудын дунд халдвар нэмэгдэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна