Ерөнхийлөгчид нэр дэвшигчид халз мэтгэлцэнэ

Л.Бямбажав
2021/06/03

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Даваа гаригт буюу энэ сарын 7–ны 17.30 цагаас Монголын үндэсний олон нийтийн телевизээр халз мэтгэлцээнд оролцоно. Халз мэтгэлцээн орон даяар, шууд явагдах юм.
Халз мэтгэлцээнийг хэн хөтлөх, хэрхэн яаж явагдах уу зэргийг гурван намаас байгуулагдсан ажлын хэсэг ид ярилцаж байгаа ажээ. Мөн халз мэтгэлцээний нэвтрүүлгийн үед студид үзэгчид оролцохгүй. Учир нь нэвтрүүлэг шууд явагдах учир хэн нэгнийг нь дайрч доромжилсон асуулт асуулт асуух, үйл хөдлөлөөс болгоомжилж байгаа юм.
Халз мэтгэлцээн хоёр цаг орчим үргэлжлэх юм байна. Одоогоор Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийнхэн иргэдийн санал хүсэлтийг идэвхтэй авч эхэлсэн. 

Мэтгэлцээний сэдэв Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлого, шүүх засаглал, эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл дээр сэдвүүдийн хүрээнд нэр дэвшигчид бэлдэнэ гэсэн үг. 

Халз мэтгэлцээний хөтлөгчийг одоогоор нууцалж байгаа бөгөөд МҮОНРТВ-ийн дотроос хөтлөгчийг томилох юм байна. 

Дэлхий дахинд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөө үзүүлэх чухал үйл ажиллагаа нь нэр дэвшигчидийн дунд явагддаг халз мэтгэлцээн. Мэтгэлцээн барууны соёлын чухал элемент бөгөөд анх 1960 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцээн зохион байгуулж байжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19